Селена, Тэйлор нар болзов
2015-09-06

 

Дуучин Селена Гомез саяхнаас “Бүрэнхий” цувралын од Тэйлор Лотнертэй болзож эхэлсэн тухай “www.hollywoodlife.com” мэдээллээ.

 

Тэд өчигдөр Нью Йорк хотноо байрлах “Hello” гэх зоогийн газраар үйлчлүүлж байхдаа гэрэл зурагчдын дуранд өртжээ. Хос сэтгүүлчдийг харсаныхаа дараа өөр өөр машинд сууцгааж явсан байна. Гэрчүүдийн мэдээлснээр “Селена экс найз залуу, хөгжимчин Зеддээс салсаны дараа Тэйлортэй холбоо тогтоож, эхэлж болзоонд урьсан” гэв.

 

“Тэдний болзоо тийм ч удаан настай биш” хэмээн интернэт хэрэглэгчид бичиж, өөрсдийн үзэл бодлоо илэрхийлэх болжээ.

 

“Селенаг, Биберээс өшөөгөө авахын тулд өөрөөсөө залуухан, амжилттай яваа эрэгтэй уран бүтээлчтэй холбоо тогтоож байна” хэмээн Биберийн фэнүүд сэтгэгдлээ үлдээцгээж эхэлсэн байна.

 

Тэйлор болзоот бүсгүйгээсээ хоёр насаар дүү бөгөөд 2013 онд дуучин Тэйлор Свифттэй хагас жил үерхсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин