Уралдааны үеэр зургаан хүн амиа алджээ
2015-09-07

 

Испанийн баруун хойд хэсгийн Галисиа мужид зохион байгуулагдсан авто уралдааны үеэр замаасаа гарсан автомашин олон хүнийг дайрч, гэмтээсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Ослын улмаас зургаан хүн амиа алдаж, 16 хүн гэмтэж бэртсэн хэмээн Галисиа мужийн цагдаагийн газраас мэдээллээ. Амиа алдсан хүмүүсийн дунд зургаан сартай жирэмсэн эмэгтэй байжээ.

 

 Авто уралдааны үеэр боссон өтгөн тоос манан татуулснаас автомашины жолооч чиглэлээ алдан замаасаа гарчээ. Тэрбээр хүний аминд хүрсэндээ гэмшиж буйгаа мэдэгдэж “Би буруутай” гэж хэлжээ.

 

Ослын улмаас уралдааныг тодорхойгүй хугацаагаар цуцлах шийдвэр гаргасан байна.  Авто уралдааныг үзэхээр 140 гаруй хүн цуглаад байжээ.

 

Тус улсын Ерөнхий сайд өөрийн твиттерийн тусламжтай хохирогчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлсэн байна.

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин