Улаанбаатар
Олон улсын мастерууд чуулна
2015-9-7

Монголын спорт сонирхогч, мастеруудын холбооноос зохион байгуулж буй Олон улсын мастеруудын анхдугаар наадам энэ сарын 11-13-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо болно.

 

Тус наадамд ОХУ, БНХАУ, Герман, Франц, БНСУ, Тайвань, Монголын баг тамирчид хөлбөмбөг, ширээний теннис, талбайн теннис, шатар, кросс гүйлт, граунд гольфийн төрлүүдээр өрсөлдөх юм байна.

 

Тэмцээний нээлтийн ажиллагаа есдүгээр сарын 11-ний 10.30 цагаас Спортын төв ордонд болно. 

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин