Манай хүүхдүүд олон улсын наадмаас 70 медальтай иржээ
2015-09-07


ОХУ-ын Улаан-Үүд хотод өнгөрөгч наймдугаар сарын 25-31-нд  болсон Олон Улсын хүүхдийн Их наадамд оролцсон Монголын баг тамирчдын гаргасан  байна.

 

Уг наадамд хот, хөдөөгийн 120 тамирчин хүүхдүүд спортын есөн төрлөөр оролцож, нийтдээ 70 медаль хүртсэн аж. 

Тухайлбал, хөнгөн атлетикийн төрөлд алт,  мөнгө, хүрэл тус бүр долоо, чөлөөт бөхийн төрөлд алт дөрөв, мөнгө хоёр, хүрэл долоо, Боксийн төрөлд алт хоёр, мөнгө нэг, хүрэл долоо, жүдо бөхийн төрөлд алт, мөнгө тус бүр долоо, хүрэл зургаа, ширээний теннисний төрөлд мөнгө гурав,  хүрэл хоёр, шатрын төрөлд хүрэл нэг, гар бөмбөгийн төрөлд дөрөвдүгээр байр, байт харвааны төрөлд дөрөвдүгээр байр, хөл бөмбөгийн төрөлд мөнгөн медаль тус тус хүртсэн амжилттай оролцжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
монгол:
Мундаг юмаа миний монголын ирээдvй болсон хvvхэд залуус та нараар бахархаж байна
2015-09-07