Ээлжит бус чуулганыг нээлээ
2015-9-7

УИХ-ын ээлжит бус чуулган гишүүдийн 57.3 хувийн ирцтэйгээр эхэллээ. Чуулганы хуралдааныг УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж нээлээ. Тэрбээр “Засгийн газрын зарим гишүүдийг чөлөөлснөөс хойш 30 хоногийн дотор өргөн барьж, хэлэлцэн  томилдог. Өршөөлийн хуульд Ерөнхийлөгч хориг тавьсан. Ерөнхийлөгчийн хоригийг ээлжит  чуулгантай үед өргөн барьсан бол 14 хоногийн дотор, чуулганы хуралдаангүй үед өргөн барьсан бол ээлжит болон ээлжит бус чуулган эхлэнгүүт хэлэлцдэг. Энэ  дагуу ээлжит бус чуулганаар Засгийн газрын зарим сайдуудыг томилох, Өршөөлийн хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хэлэлцэнэ.  Ээлжит бус чуулган 9 сарын 07-18-ны хооронд үргэлжилнэ” гэлээ.

 

Ийнхүү УИХ-ын ээлжит бус чуулган нээлтээ хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Энэ хурлын ирц гэж хогийн юм байх юмаа Ядаж багаар бодход 80 хувьтай байх хэрэгтэй ш дээ
2015-09-07
irgen:
Orshooliin xuulia xurdan batlaj olon ger buliig eleg buten bolgoosoi
2015-09-07