Молдавчууд Ерөнхийлөгчөө огцрохыг шаардав
2015-09-07

Молдав улсын нийслэл Кишинев хотноо олон мянган хүн Засгийн газраа огцрохыг шаардаж, эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тус эсэргүүцлийн жагсаал өчигдөр орон нутгийн цагаар 9.00 цагт эхэлсэн бөгөөд ийнхүү хоёр дахь өдрөө үргэлжилж байгаа юм.  

 

Жагсагчид Засгийн газар болон Ерөнхийлөгчөө өөрийн хүсэлтээр огцрох хүртэл жагсаалаа үргэлжлүүлэхээ мэдэгджээ. Мөн 250 орчим жагсагч Ерөнхийлөгчөө огцрох хүртэл парламентын ордны өмнөх талбайд майхан босгож, хонохоор болсон байна. Оросын “TASS” агентлаг “Энэхүү жагсаалд ойролцоогоор 50 мянган хүн нэгдсэн” гэж мэдээлсэн байна.

 

Цагдаагийнхан жагсагчдыг хүчээр тараахын тулд даралттай ус, цахилгаан бороохой ашигласнаас болж мөргөлдөөн үүсчээ. Мөргөлдөөний үеэр 150 гаруй хүн гэмтжээ. Кишинев хотын цагдаагийн даргын тушаалаар жагсаал зохион байгуулсан хэмээж 72 хүнийг баривчилсан байна. Баригдсан хүмүүсийн ихэнх нь парламентын гишүүн асан Григорий Петронкогийн дэмжигчид хэмээн цагдаагийн газраас мэдээлэв.

 

Эсэргүүцлийн жагсаал хүрээгээ тэлж буйтай холбогдуулан Ерөнхийлөгч Николай Тимофти жагсагчидтай уулзах санал хүргүүлсэн ч татгалзсан хариу авсан байна.  Тэрбээр твиттертээ “Эх орныхоо төлөө жагсаалаа зогсоо” гэж жиргэжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин