Кардашианы дүү цагдаад баригджээ
2015-09-07

Реалити шоуны од Ким Кардашианы төрсөн дүү Роб Кардашиан өчигдөр Нью Йоркийн цагдаа нарт баригдсан тухай “www.tmz.com” мэдээллээ. Тэрбээр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоноос гадна түүний машинаас хар тамхи олджээ. 

 

Роб архи уусан үедээ хөдөлгөөнд оролцсондоо уучлалт гуйсан бөгөөд хар тамхитай холбоогүй гэдгээ мэдэгдэж “Намайг хэн нэгэн хорлохыг хүсч. Би хар тамхи хэрэглэдэггүй” гэж хэлжээ.

 

Кардашианы дүү өмнө нь хэдэн удаа цагдаад баригдаж байсан юм. Тэрбээр эгч, дүүсээ бодвол олны танил байхаас зайлсхийдэг аж. Өнгөрсөн тавдугаар сард “www.hollywoodlife.com” сайтад ярилцлага өгөх үеэрээ гэр бүлээ үзэн яддаг, Кардашиан овгоосоо татгалзахыг хүсдэг тухайгаа ярьж байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин