Паттенсон таалагддаг хэвээрээ гэв
2015-09-07

“Бүрэнхий” цувралд хамтран тоглосон жүжигчин Роберт Паттенсон болон Кристен Стюарт нар жил орчим үерхэж, хамтран амьдарсан билээ. Хос өнгөрсөн оны долоодугаар сард салцгаасан бөгөөд Паттенсон хэдхэн сарын өмнө Британийн уран бүтээлч Фкатай сүй тавьснаа зарласан. Харин Стюарт ганц бие байгаа юм. Тэгвэл Кристен Стюарт өчигдөр “NBS” телевизийн “Өглөөний мэнд Америкчуудаа” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Паттенсон таалагддаг хэвээрээ” гэж хэлсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Кристен Стюарт “Амьдрал амттай бас гашуун байдаг. Паттенсонтой өнгөрүүлсэн цаг хугацаа нялуун бас шорвог байсан. Бид нэг нэгнээ хайрладаг байсан. Гэхдээ бид салцгаасан. Хэзээ ч салахгүй гэж бодож байсан ч бид салцгаасан. Салалтад би буруутай. Өчигдөр, өнөөдөр, маргааш ч гэсэн Паттенсоныг сэтгэлдээ хайрлах болно. Үнэнийг хэлэхэд, тэр залуу надад таалагддаг. Өнөөдрийг хүртэл таалагдсаар байгаа. Би хорлон сүйтгэгч биш учир Паттенсон, Фка хоёрын дундуур орохгүй” гэж хэлжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин