Хэт даврагчид дүрвэгчийн дүрд хувирч байна

Их Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон 1500 дүрвэгчийг хүлээн авахаа мэдэгдсэн. Тэгвэл тус улсын хэвлэлүүд Британи болон Европын улсуудад нэвтэрч буй дүрвэгсдийн дунд Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлийн дайчид байгаа хэмээн мэдээллэх болжээ.
Хэт даврагчид дүрвэгсэд хэмээн худал хэлж, Европын орнуудад халдлага үйлдэхээр төлөвлөж байна хэмээн нэрээ нууцалсан албаны эх сурвалж “www.dailymail.co.uk” сайтад ярьжээ. Тэрбээр “Ойрхи Дорнодод хяналтаа тогтоохыг санаархаж буй тус бүлэглэлийн 4000 дайчин дүрвэгсдийн дунд орж, жинхэнэ төрхөө нуусан. Бидний мөрдлөгөөр Унгар болон Авсрийн хил орчимд гацаад буй 20 мянга гаруй дүрвэгсэд дунд 10 гаруй тусгайлан бэлтгэгдсэн хэт даврагч бий. Тэд баригдахгүйн тулд энгийн иргэдийг золиослохгүй, харин орогнох эрх авсныхаа дараа халдлага үйлдэхээр төлөвлөж байгаа. Хэт даврагчид дүрвэгсдийн дүрд хувирч байна. Бид гэнэтийн ослоос урьдчилсан сэргийлэх нь зөв” гэж хэлсэн байна.
Германы Канцлер Ангила Меркел өнгөрсөн амралтын өдөр хийсэн мэдэгдлийнхээ үеэр 80 мянган дүрвэгсдийг хүлээн авахаа мэдэгдсэн. Тэрбээр хэт даврагчид эх оронд нь нэвтэрч болзошгүй хэмээн урьдчилан сэргийлж буйгаа мэдэгдлийнхээ үеэр дурьдсан билээ. Канцлер “Олон мянган дүрвэгсэд дундаас жинхэнэ хэт даврагчийг олно гэдэгт бүтэхгүй хэрэг. Гэхдээ дүрвэгсэд бидний итгэлийг алдахгүй гэдэгт итгэлтэй байна” гэж хэлжээ.
Францын шог сэтгүүлийн байранд болсон халдлагын дараа тус улсын удирдлагууд дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ мэдэгдсэн. Тус улсын Ерөнхийлөгч Франсуа Олланд “Хэт даврагч, исламын шашинтнууд Францад халдлага үйлдэж байна. Хэдхэн долоо хоногийн өмнө нэг этгээд метронд халдлага үйлдсэн. Би дүрвэгсдийг хүлээн авахаас эмээж байна” гэсэн байна.
“НҮБ-ын Дүрвэгсэд хариуцсан төвийн мэргэжилтнүүд дүрвэгсдэд хяналт тавьж ажиллах болно” хэмээн НҮБ мэдээлжээ.
Б.Дэлгэрцэцэг
СЭТГЭГДЭЛ БИЧИХ