Алдагдсан машиныг хайж байна

img

Таксины жолоочийн биед халдаж, автомашиныг нь дээрэмдэж зугтсан хэрэг энэ сарын 2-3 нд шилжих шөнө гарчээ. Уг хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтэст шалгаж, алдагдсан машиныг хайж байна.

 

4078 УНИ улсын дугаартай, бор шаргал өнгийн "Тоёото Раум" маркийн автомашиныг үзсэн харсан хүмүүсийг 102 дугаарын утсанд хандахыг хүсэж, мэдээллийн нууцыг чандлан хадгалахаа цагдаагийн байгууллагаас мэдэгдлээ.

 

Б.Хүлэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ