Хүүхдийн спортын V их наадам эхэллээ
2015-09-07

Монголын хүүхдийн спортын V их наадмын хөлбөмбөгийн спортын төрөл өнөөдөр эхэлж байна. 15 хүртэлх насны хот, хөдөөгийн нийт эрэгтэй 8, эмэгтэй 5 баг өрсөлдөж байгаа бөгөөд тэмцээний аваргууд энэ сарын 12-ны өдөр тодорно.

 

Эмэгтэй багийн хувьд Баянзүрх, Сүхбаатар, Баянгол болон Хан-Уул дүүргийн баг оролцож байгаагаас гадна Өвөрхангай аймгийн баг тамирчид орон нутгийг төлөөлөн хүрэлцэн ирлээ.

 

Өвөрхангай аймгийн эмэгтэй охидын баг тамирчид тун жигд тоглолтыг үзүүлдэг гэдгээ эмэгтэйчүүдийн анхдугаар лигийн тэмцээнээр харуулсан.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин