Исламын шашинтай охин халдлагад өртжээ
2015-09-08

Их Британийн нийслэл Лондон хотноо исламын шашинтай охин халдлагад өртөж, эмнэлэгт хүргэгдсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хар гивлүүр зүүсэн өсвөр насны охин Лондонгийн нэгэн номын дэлгүүрээр үйлчлүүлээд гарч явахад нь нэг эрэгтэй “Муу новш. Хараал идсэн исламчууд” гэж хэлээд тоосгоор толгой руу нь цохисон байна. Тус дэлгүүрийн өмнө байршсан хяналтын камерын тусламжтай гэмт этгээдийг баривчилсан аж.

 

Гэмт этгээдийг Мишель Ауоде гэдэг бөгөөд 34 настай гэнэ. Тэрбээр 2012 онд сургуулиа тараад явж буй исламын шашинтай охинд халдаж, ял сонсож байсан хэмээн цагдаагийн газраас мэдээлэв.  Халдлагад өртсөн охин 2005 оноос хойш Их Британид амьдрах болсон Ливи улсын иргэн гэнэ. Охины биеийн байдал муу байгаа бөгөөд толгойндоо 10 гаруй оёдол тавиулснаас гадна шүд нь унасан байна.

 

Европын орнуудад гарч буй халдлагатай холбоотойгоор Их Британи, Францад цагаачилж амьдарч буй исламын шашинтай иргэд хохирогч болох нь ихэссэн хэмээн НҮБ-ын дэргэдэх Дүрвэгдсэн хариуцсан төвөөс мэдээлжээ. Энэ оны долоодугаар сарын байдлаар Британид 100 гаруй исламын шашинтан гэмт хэрэгтний золиос болж бие сэтгэл санааны хохирол амссан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bolij
2015-09-08
hi:
Buun.shashin.shuteed.hamag.ymaa.butuu.boochood.neg.l.muuhai.zevuun.humuus.islamaa.shashin.shuteed.hun.alaad.muuhai.humuus.tiim.bolohoor.ni.humuus.durguitseed.alh.gej.baigaa.biz
2015-09-08
Зочин:
ovoo bosgoogui bol shaazgai haanaas suuhav
2015-09-08
Зочин:
ovoo bosgoogui bol shaazgai haanaas suuhav
2015-09-08
Зочин:
ih enerengui handsan ba shdee islamiin ulsad bol hrist bolon tsagaan aristniig zugeer l hooloig ni herchine .
2015-09-08