Бангкок: Гурав дахь этгээдийг баривчилжээ
2015-09-08

Бангкокийн цагдаа нар бунхны дэргэд халдлага үйлдсэн дараагийн сэжигтэнг өчигдөр баривчилсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Гэмт этгээдийг Юусупу Мирел гэдэг. Тэрбээр 25 настай, турк хэлний орчуулагч мэргэжилтэй аж.

 

Цагдаа нар халдлагын дараагийн сэжигтэнг Бангкок хотын захын хорооллоос баривчилсан аж. Тэрбээр хамсаатнуудаа баригдсаны дараа зугтахаар төлөвлөж байсан хэмээн цагдаагийн газраас мэдээллээ. Халдлагын гол сэжигтэн шар футболктой эрийг энэ сарын 2-нд Камбож улстай хил залгаа орших Сакэу мужаас баривчилсан. Гол сэжигтэн баригдсан хэмээн тус улсын Ерөнхий сайд, генерал Прают Чан-Оча мэдэгдсэн билээ.

 

Шар футболктой эрээс гадна цагдаа нар гэртээ тэсрэх бөмбөг, галт зэвсэг хадгалж байсан Турк улсын иргэн Нонг Жок гэгчийг баривчилсан. Тэрбээр халдлагад оролцсон гэдгээ хүлээн зөвшөөрсөн аж. Цагдаа нар халдлагын гол сэжигтнүүдийг баривчилсан бөгөөд гар аргаар тэсрэх бөмбөг үйлдвэрлэсэн эрэгтэй, эмэгтэй  хоёрыг интерполын тусламжтай эрэн сурвалжилж эхэлснээ мэдэгджээ.

 

Өнгөрсөн сарын 17-нд Бангкок хотын аялал жуучлалын гол бүс гэгддэг “The Erawan” бухны дэргэд дэлбэрэлт болж 22 хүн амиа алдаж, 100 гаруй хүн гэмтсэн билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин