Сөүл хотын дарга айлчилна

Улаанбаатар-Сөүл хотууд ах дүүсийн найрамдалт харилцаатай болсны 20 жилийн ой тохиож байна. Энэ тохиолдуулан нийслэлийн Засаг даргын урилгаар БНСУ-ын Сөүл хотын дарга Пак Вон Сүн энэ сарын 20-23-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо албан ёсны айлчлал хийнэ. Айлчлалын үеэр Улаанбаатар хотноо Сөүлийн өдрийг зохион байгуулж, “Сөүлийн өдөр” гэрэл зургийн үзэсгэлэн болон урлагийн тоглолт болох юм. Мөн энэ үеэр Сөүл хотын дарга Пак Вон Сүн Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулж байгаа Зүүн хойд Азийн хотуудын дарга нарын “Хотын ногоон хөгжил” форумд оролцож эко хотын талаар сонирхолтой илтгэл тавина гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ