Нийтийн зориулалттай орон сууцны барилгад их засвар хийнэ
2015-9-8

 

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/705 дугаар захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт байршилтай нийтийн зориулалттай хувьчлагдсан орон сууцны барилгын дээвэр, цахилгаан шатны  шинэчлэлтийн ажил болон бусад их засварын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар гүйцэтгэх хууль, эрх зүйн үндэслэлийг тодруулан, санал боловсруулах ажлын хэсгийг баталлаа. Нийтийн зориулалттай орон сууцны барилгын дээврийн болон бусад их засвар шинэчлэлтийн ажлыг цаашид ямар хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэж байх саналыг боловсруулан нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралд 09 дүгээр сарын 25-ны дотор танилцуулахыг ажлын хэсэгт үүрэг болгов. Захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбатад даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ – ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин