Төв Ази ба Монголын экосистемийн талаар хуралдаж байна
2015-09-08

Монгол улсад Биологийн судалгааны төв байгууллага Биологийн ухааны хүрээлэн байгуулагдсаны 50 жил,  Монгол Оросын хамтарсан Биологийн иж бүрэн экспедици  ажиллаж эхэлсний 45 жилийн ойг тохиолдуулан “Орчин үеийн нийгэм эдийн засгийн хөгжил дэхь Төв Азийн экосистем”  олон улсын эрдэм шинжилгээний бага хурлыг энэ сарын 08-10-нд  Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.

 

Энэ хуралд ОХУ, Герман, АНУ, Хятад, Япон, Казакстан, Израил зэрэг орны 100 гаруй эрдэмтэн судлаачид, монгол орны байгалийн нөхцөл, биологийн төрөл зүйлийн холбогдолтой судалгаа хийдэг их дээд сургууль, э/ш-ний 10 гаруй байгууллагын төлөөлөл 150 гаруй эрдэмтэн судлаачид, багш, докторант, магистрант, оюутан оролцоно.

 

Оросын ШУА-ийн академич Ю.Ю. Дгебуадзе, академич Н.С Касимов, сурвалжлагч гишүүн В.В. Рожнов, академич З. Шамсутдинов, АНУ-ын Байгаль ба загас хамгаалах олон улсын арга хэмжээний салбар, Евразийн салбарын дарга, доктор Стив Кол, Хятадаас проф. Zhang Zhibin, Японы доктор Tateishi нарын зэрэг дэлхийд нэр хүндтэй эрдэмтэд оролцож байна.

 

Төв Ази ба Монголын биологийн олон янз байдал, экосистемийн өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ өгөх, энэ чиглэлээр явуулсан олон жилийн судалгааны үр дүнг нэгтгэх, биологийн нөөц баялгийг ашиглах, хамгаалах талаар гарч буй дэвшилтэт технологи, арга зам туршлагыг харилцан солилцох, бүс нутгийн хэмжээнд энэ чиглэлийн арга хэмжээг зохицуулах, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилгооо энэхүү бага хурлыг зохион байгуулж байгаа аж.

 

Уг хуралд Монгол орны биологийн олон янз байдал, биологи нөөц түүний хамгаалал,  зохистой ашиглалтын талаар сүүлийн жилүүдэд хийгдсэн  судалгаа шинжилгээний ажлын үр дүн,  зөвлөмж саналыг тусгасан Олон улсын энэхүү хурал нь Төв хуралдаанд 15 илтгэл, 7 салбар хуралдаанд 120 гаруй илтгэл, 162 ханын илтгэл хэлэлцүүлэх юм.

 

Дашрамд дуулгахад, Шинжлэх Ухааны Академийн  харьяанд 1961 онд Байгалийн ухааны хүрээлэнг байгуулан Захиргаа, Хими, Физик, Биологийн сектор (а. Амьтан судлалын тасаг, б. Ургамал судлалын тасаг, Ургамал судлалын цэцэрлэгийн хамт) байхаар МАХН-ын Төв Хорооны Улс Төрийн Товчооны 1961 оны 183 тоот тогтоолд заасан юм. Цаашид Байгалийн хүрээлэн 1963 онд физик, химийн хүрээлэн ба биологийн хүрээлэн болон салахаар төлөвлөсөн байна.

 

Шинжлэх Ухааны Академийн Тэргүүлэгчдийн газрын харьяа хоёр тасаг бүхий Биологийн хэлтсийг өргөтгөн Биологийн ухааны хүрээлэнг 1965 онд байгуулж, ургамал судлал, амьтан судлал, палентологи, биологийн сорил, ардын эмнэлэг ба фармокологи, ботаникийн төв цэцэрлэг, фармокологийн лабораторитой байхаар бүтцийг тогтоожээ. Биологийн ухааны хүрээлэнгээс Ботаникийн болон Биотехнологийн хүрээлэн, Ардын эмнэлгийн хүрээлэн, Палентологийн төв, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төв зэрэг байгууллага салбарлан хөгжсөн түүхтэй.

 

Хүрээлэн байгуулагдах эхэн үед эрдмийн зэрэг цолтой 3 ажилтан байсан бол энэ 50 жилийн хугацаанд тус хүрээлэнгээс  академич 12, шинжлэх ухааны доктор 18, дэд доктор 60 гаруй төрөн гарсан юм.  Одоо тус хүрээлэнд 6 академич, 3-шинжлэх ухааны доктор, 39 дэд доктор нийт 132 эрдэм шинжилгээний ажилтан судалгаа шинжилгээний ажил гүйцэтгэж байна.

 

Тус хүрээлэнгийн үе үеийн эрдэмтэн судлаачид Монгол орны амьтан, ургамлын аймаг, бичил биетний биологи, экологи, генетик онцлог, молекул биологи, ургамлын биотехнологи ýðòíèé áà îð÷èí ¿åèéí ìîíãîë õ¿íèé àíòðîïîëîãè çýðýã îëîí ÷èãëýëèéí ñóäàëãààíû үр ä¿íг тусгасан 6000 гаруй эрдмийн бүтээлийг нийтлүүлжээ.

 

Монгол Улсын Засгийн газрын 2015 оны 1 дүгээр сарын 27-р тогтоолоор ШУА-ийн Биологийн хүрээлэн, Ботаникийн хүрээлэн, Загас үржүүлгийн эрдэм шинжилгээний төвийг нэгтгэн зохион байгуулж, Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнг 158 орон тоотой нийт 5 салбар 13 лаборатори, захиргаа аж ахуйн нэгжтэй байгуулав.

 

Шинээр байгуулагдсан Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн Монгол орны биологийн олон янз байдал, түүний бүрэлдэхүүн хэсэг амьтан, ургамлын аймаг, бичил биетний биологи, экологи, генетик онцлог, хавдрын эсийн үржлийг дарангуйлагч бодисыг монгол орны ургамлаас ялган цэвэршүүлэх судалгааг хийж байгаа аж.

 

Мөн хавдар өвчний молекул механизм, генетик шалтгааныг тогтоох, шим мандлын хувьсал түүний амьдралыг тэтгэн буй системийг хамгаалах ач холбогдол, зүй тогтлыг судлан илрүүлж биологийн нөөц, баялагийг хамгаалах, тогтвортой ашиглах, үндэслэл, биологийн идэвхит бүтээгдэхүүний технологи бий болгох чиглэлээр эрдэм шинжилгээ, туршилт судалгааны ажлыг шинжлэх ухаан технологийн 14 сэдэвт ажлын хүрээнд үйл ажиллагаа нь үргэлжилж байгаа юм байна.

 

П.Наран 

Shuud.mn
Сонин хачин