Нисгэгч, найруулагч хоёрыг суллахыг шаарджээ
2015-09-08

Украины Гадаад хэргийн сайд Павел Климкин Оросын шоронд хоригдож буй украин нисгэгч Надя Савченко болон найруулагч Олег Сенцов нарыг суллахыг шаардсан тухай “TASS” агентлаг мэдээллээ. Сайд өчигдөр сэтгүүлчидтэй уулзах үеэрээ “Оросын шоронд хоригдож буй нисгэгч, найруулагч хоёрыг нэн даруй суллахыг шаардаж байна. Бидний саналаас татгалзсан тохиолдолд олон сарын турш яригдаж буй хүмүүжигч солилцох асуудал хүчингүй болно” гэж хэлжээ.

 

Оросын шүүх нисгэгчийг сөргөлдөөний бүсэд сурвалжлага бэлдэж явсан оросын хоёр сэтгүүлчийн үхэлд буруутай хэмээж чанга дэглэмтэй хорих ангид 15 жил хорих ялаар шийтгэсэн юм. Нисгэгч шүүхийн шийдвэртэй санал нэгдэхгүй гэдгээ мэдэгдэж, 80 гаруй хоног өлсгөлөн зарласан ч өнгөрсөн долоодугаар сард ухаан алдаж, эмнэлэгт хүргэсэн юм.

 

Харин найруулагчийг террорист бүлэглэл байгуулсан хэмээн буруутгаж, чанга дэглэмтэй хорих ангид 22 жил хорих ялаар шийтгэсэн билээ. Тэрбээр Крым, Оросын эх газарт дагаар орсны дараа Путин тэргүүтэй удирдагчдыг буруутгаж, Киев болон Москва хотноо удаа дараа эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин