Поп хатагтайн гэнэтийн бэлэг
2015-09-08

 

МУГЖ, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа ээлжит гэнэтийн бэлэгээ задлахад бэлэн болжээ.

 

Тодруулбал, тэрбээр энэ онд монголын рок поп урлагт уран бүтээлээ хийж эхэлсний 30 жилийн ойгоо тэмдэглэхээр болсон байна. Ойн хүрээнд “Сэхүүн салхи” цомгоо гаргаж, цомгийн баяраа энэ сарын 18-нд VLVT клубт хийхээр болжээ. Мөн тэрбээр олны сэтгэлд хоногшсон гайхалтай уран бүтээлүүдээрээ хэд хэдэн тоглолт хийх аж.

 

Поп хатагтай Б.Сарантуяа 1996 онд “Сэтгэлийн хөг” нэртэй анхны бие даасан тоглолт хийж эхэлснээс хойш урлагийн тайзнаа 30 дахь жилдээ уран бүтээлээ туурвиж байгаа юм байна.

 

“Хүний амьдралд 30 жил гэдэг багаггүй хугацаа. Энэ хугацаанд алдаа оноо, амжилт бүтээл аль аль байдаг. Тийм ч учраас шинэ цомог, шинэхэн клипээрээ 30 жилийн ойн арга хэмжээгээ эхлүүлж байгаа. Ойн хүрээнд нэг бус тоглолт хийж, зөвхөн үзэгч түмэндээ зориулж гэнэтийн бэлгүүдийг ар араас нь задлах болно” гэдгээ тэрбээр хэлсэн юм.

 

Тоглолтод өөрийн үүсгэн байгуулсан “ ОЛОНХО    ”, “Random” хамтлагууд болон шавь МУСТА Л.Насанбуян, залуу дуучин МУСТА Э.Болор-Уянга нар оролцоно гэдгийг баттай эх сурвалж мэдээллэв.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
Unshigch:
1996 onoos hoish 20 jil bishuu, 30 jil gees bhii
2015-09-08
Зочин:
yamar ch belhuus bhgui.tegsen atlaa neeh gualig yum shig zogsood l zurag daruulah yum.
2015-09-08
gana:
toriin duulla medehgui hun chde
2015-09-08
zochin:
Odoo xvn vzexgvi dee Jil bolgon vmar ch utgagvi xeden ulig bolson duu duulaad eb xabgvi bie xaa xubtsas xunaraa gaixuulj bxaa bolimooriin Vmar ch medremjgvi bvjiglex aydaj nvtsgen shaldan setgvvl ntr t garxaa bolimooriin Omnoos ni ichmeer Vrina marina gej xooson tolgoi bnlede Zaluuchuudda bagshlaad vbax tsag ni bolson doo ug ni
2015-09-08