Үндсэн хуулийн дунд суудал хуралдана
2015-09-08

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын зохицуулалт нь УИХ-ын нэг гишүүнд хамт /кабинет/-ын зарчмаар ажилладаг Засгийн газрын гишүүнийг огцруулах санал гаргах эрхийг олгосон бөгөөд энэ нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн УИХ-д өргөн мэдүүлнэ.”, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэж мэдээлэл ирүүлжээ.

 

 Уг хуралдаанаар дээрх мэдээллийн дагуу үүссэн маргааныг хянан хэлэлцэнэ.

Shuud.mn
Сонин хачин
ЗОЧИН:
ЗӨВ ШҮҮ
2015-09-08