“SleepSense” бүтээгдэхүүний тусламжтайгаар та тайван амгалан амраарай
2015-09-08

 

Энэ оны 9 дүгээр сарын 3-ны өдөр ХБНГУ-ын Берлин хотноо нээлтээ хийсэн Олон улсын цахилгаан барааны үзэсгэлэн худалдааны үеэр (IFA 2015) Самсунг Электроникс компани өөрийн шинэ бүтээгдэхүүн болох SleepSense хэмээх эрүүл мэндийн төхөөрөмжийг танилцууллаа.

 

Нойроо бүтэн авч байх нь хүний ерөнхий эрүүл мэндийн байдалд эерэгээр нөлөөлдөг бөгөөд стресс, ажлын ачаалал зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан иргэд нойр дутуу хонож байгаа нь эрүүл мэнддээ ноцтой аюул учруулж байгаагийн илрэл юм. Нойр дутуу хонох нь хувь хүний бүтээмжид шууд нөлөөлөхөөс гадна аюул осол гаргах эрсдлийг ч бас нэмэгдүүлдэг.

 

Харин шинэ SleepSense төхөөрөмжийн тусламжтайгаар эмнэлгийн мэргэжилтнүүдийн оролцоогүйгээр та өөрийн унтлагын горимыг хялбархан ойлгож мэдэх болно. Энэхүү хяналтын төхөөрөмж нь тусгайлан боловсруулсан технологийг ашиглан та ямар хугацаанд, хэр зэрэг чанартай унтаж байгааг шинжлэхийн зэрэгцээ илүү бөх, зөв унтаж амрах зөвлөмжүүдийг өгөх болно.       

Shuud.mn
Сонин хачин