О.Дөлгөөн Жульеттагийн дүрд тоглоно
2015-09-08

“Ромео Жульетта” жүжгийн гол дүрүүдУ.Шекспирийн мэндэлсний 450 жилийн ой энэ жил тохиож байгаа билээ. Үүнийг тохиолдуулан УДЭТ-ын уран бүтээлчид намар цагийн нээлтээ “Ромео Жульетта” жүжгээр хийхээр болсон.

 

Тэгвэл есөн жилийн дараа тайзнаа амилж буй энэхүү бүтээлийн Ромеогийн дүрд “Аав” киногоороо олонд танигдсан залуу жүжигчин Б.Шинэбаяр, Жульеттагийн дүрд “Мөрөөдлийн театр”-аас уран бүтээлийн гараагаа эхлүүлсэн, драмын театрын шинэхэн жүжигчин О.Дөлгөөн нар тоглохоор болжээ.

 

Харин жүжгийн баян наймаачинд УДЭТ-ын жүжигчин Г.Амгаланбаатар, язгууртан гүнгийн дүрд Г.Эрдэнэбилэг, Жульеттагийн Өрлөг эхийн дүрд гавьяат жүжигчин Ж.Оюундарь, Верона хотын захирагчийн дүрд Ардын жүжигчин П.Цэрэндагва, ламд С.Болд-Эрдэнэ нар тоглохоор болжээ.

 

Б.Дэжид

Shuud.mn
Сонин хачин
zochin:
shinebayar taalagdaj bn.dulguun arail bishee.odonchimeg togtohbayar 2 n ali neg ni togloh bsan yuma.buruu songolt hiisen bn a nairuulagchaa
2015-09-14