НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаас Монгол Улсын Өршөөлийн тухай хууль Авлигын эсрэг НҮБ-ын конвенцтэй нийцэж буй эсэх талаар хийсэн албан ёсны дүгнэлтийг ирүүлсэн байна.
Авлигын эсрэг НҮБ-ын конвенц нь хугацаанаас нь өмнө ялаас чөлөөлөх, батлан даалтад гаргах ажиллагааг явуулахдаа гэмт хэргийн хор уршигт тохирсон шалгуур тавьж, улс төрийн шинжтэй асуудал дээр ял шийтгэлгүй байдлыг үүсгэж, урвуугаар ашиглахгүй байхыг шаарддаг. Мөн Авлигын эсрэг НҮБ-ын конвенцийн үнэлгээний тайланд дурдсанчлан авлигын холбогдолтой гэмт хэрэгт баривчлах ял авсан этгээдүүдийн ялын хугацааг нь бүрэн дуустал эдлүүлж, зөвхөн цөөн хэдэн тохиолдолд холбогдох заалтыг хэрэгжүүлж болох талаар зарим улс орнууд зарчмын хувьд тусгаж өгсөн байдаг.
Уг захидалд, Монгол Улсын Өршөөлийн тухай хууль нь бүрэн өршөөл үзүүлэх, авлигын гэмт хэргийг оролцуулан гэмт хэргийн ангиллыг бүхэлд нь ял шийтгэлээс чөлөөлөх, мөн холбогдох мөрдөн байцаах, шүүх ажиллагааг зогсоохоор заасныг тодотгож, энэ нь Конвенцид заасан зарим үүргийг зөрчихөд хүргэж болох эргэлзээтэй нөхцөл байдлуудыг үүсгэж буйг цохон тэмдэглэсэн байна. Үүнд:
Мөн түүнчлэн НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба нь уг дүн шинжилгээ, саналтай холбоотой дэлгэрэнгүй тайлбарыг манай улсын ямар ч холбогдох байгууллагуудад өгөхөд бэлэн байгаагаа илэрхийлсэн байна.
Уншиж байна |