С.Баярцогт хариуцсан салбараа удирдах чадваргүй
2015-09-08

УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнөөдөр Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогтыг Засгийн газрын гишүүнээс огцруулах тухай тогтоолын төслийг өргөн барьсан юм.

 

Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн тул огцруулах тогтоолын төсөл өргөн барьсан хэмээн тэрээр хэлж байна.

 

Тогтоолын төсөлтэй холбоотой асуудлаар сэтүүлчдэд мэдээлэл хийхдээ "Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт нь хариуцсан салбараа удирдах чадваргүй, Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн.

 

Түүнчлэн Засгийн газрын гишүүний ёс зүйн шаардлагыг хангахгүй. Яагаад гэвэл Монгол Улсыг Хятадын Монгол гээд бичиж байхыг мэдэхгүй байсан бол хариуцлагагүй гэдгийн илрэл. Тиймээс эдгээр үндэслэлээ түүнийг Засгийн газрын гишүүнээс огцруулахыг шаардаж байгаа. 

 

Мөн “Дэгийн тухай хуулиар ажлын 14 хоногийн дотор энэ асуудлыг хэлэлцэнэ. Уг тогтоолын төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэх хууль зүйн бүрэн үндэслэлтэй. Яагаад гэвэл захирамжид сайдуудын асуудал гэсэн байгаа учраас сайд С.Баярцогтын асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороогоор оруулж шийдэх боломжтой гэж бодож байна” гэлээ.

 

П.Наран

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ô
2015-09-08
Зочин:
Ô
2015-09-08
Ard daatgal:
Mongolchuudaa ard daatgald buu daatguul yagaad 99971212 asuu
2015-09-08
Зочин:
Bayartsogtiig hariutssan salbaraa udirdah chadvartai zaluu hun gej boddog.
2015-09-08
Зочин:
Yostoi l Baasan huu yum daa.
2015-09-08