Ц.Оюунбаатарыг Шадар сайдаар томилохыг дэмжлээ
2015-09-08

Гэрэл зургийг MPA.MN

УИХ-ын ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд болон нэр дэвшигчид гишүүдийн асуултад хариулж байна.

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Шийдлийн Засгийн газар гэдэг нэрийг хэн нэгэн хүн өгөөгүй. Гэхдээ бид улс оронд хэрэгтэй бүх шийдвэрүүдээ цаг хугацаанд нь гаргаад явж байна.

 

Монголын төр ёлконы тоглоом биш

 

УИХ-ын гишүүн Д.Арвин:

 

-Үндсэн хуулиаар олонхи болсон нам шийдвэрүүдээ гаргаад явдаг. МАН-ыг Засгаас гаргасан нь боловсон хүчний асуудлаар тоглосон, сольсон явдал юм. Одоо болохоор төрийн албан хаагчийг халлаа гээд яриад байх юм. Монголын төрийг ёлконы тоглоом болгоод байх юм. Жишээлбэл хоолны газрын эзнийг дэд сайд болгочихсон. Үл бүтэх хүмүүсийг боловсон хүчнээр томилоод байна. Тийм учраас энэ хүмүүсээ халж соль. Би монголын төрд ажиллахдаа төрсөн хүүхдээ битгий хэл найз нөхдөө ч томилоогүй. Монголын төр ёлконы тоглоом биш. Би та нарыг мэдэж байгаа. Монголын ард түмэн давхар, дан дээлийг хүсээгүй. Монголын төр шударга, эрүүл байгаасай гэж хүсч байгаа. Ард түмний нэрээр давхар, дан дээл ярихаа больцгоо. Монголын төрийг 3 засаглал салгаж, унагаж байна. Үүгээр улстөрчид тоглож байна. Гурван засаглал ард түмэнд хэрэгтэй юу. Тийм учраас Монгол Улсад зангидсан нэг хүн  ч байсан болно.

 

Ерөнхий сайд хэлсэн үгэндээ хүр

 

УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар:

 

-Ард түмний амьдрал хүнд, орлого буурсан байна. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд уначихлаа. Нүүрс, алтны үнэ өсөхгүй. Эдийн засгийн хүнд байдал цаашид үйлчилнэ. Ийм нөхцөл байдал хэлсэн үгэндээ эзэн болж суумаар байна. МАН-ын 6 сайдыг өргөн барихгүй гэсэн. Гэтэл дараагаар нь өргөн барьсан. Татвар нэмэхгүй гэсэн. Аж үйлдвэрийн яам байгуулагдаад татвар нэмэгдсэн.  Та хэлсэн үгэндээ эзэн болоогүйгээс ард түмэн, хөрөнгө оруулагчид итгэхгүй. Хямралыг даван туулахын тулд хэлсэн үгэндээ эзэн болох хэрэгтэй. Гадаад нөхцөл байдал чинь улам хүндэрлээ. Нөхөн сэргээлт нэрээр Увс аймагт алтны компаниуд очсон. Хуульгүйгээр дураараа үйл ажиллагаа явуулж байна. Аймгийн мэргэжлийн хяналтын   мэргэжилтэн ганцаардаж байна.  

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Эдийн засагт үүссэн хүндрэл бэрхшээл одоо гадаад хүчин зүйлтэй холбоотой болж байна. Орлого бүрдүүлж байгаа түүхий эдийн уналт явж байгаа. Гадна талдаа бодит нөхцөл байдал үүслээ. Үүнийг би, чи гэхгүйгээр хамтдаа шийдвэрлэх хэрэгтэй. Улс орны өмнө байгаа асуудалд хамтын хүчээр давахаас өөр аргагүй байгаа.

 

Нэр дэвшигч Ц.Оюунбаатар:

 

-Байгаль орчинтой холбоотой асуудал аймаг, орон нутагт тулгамдаж байгаа. Үүнийг БОНХАЖЯ-тай хамтарч ярилцаж, зарчмын хувьд асуудалд хандана.

 

“Морь унасан толгойгүй хүн” шиг явахаа боль

 

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр:

 

-Парламентаас  тавьдаг хяналт байхгүй боллоо. Ерөнхийлөгчийн санаачилсан хуулийг хэлэлцэж байхад эрх баригчид ч дэмжиж байгаагаа илэрхийлээд 2016 оноос хэрэгжүүлэхээр болсон. Өнөөдөр 6 сайд томилж байгаа биш 2012 оны Н.Алтанхуягийн Засгийн газрыг давтаж байна.  Таны хэлсэн үг ч өөрчлөгдөж байгаа. “Морь унасан толгойгүй хүн” шиг явахаа боль.  Буруу нүүдэл та бүхэн хийгээд хожигдохоороо улс орноороо хожигддог. Татвар нэмсэнтэй холбоотой дүүргүүдийн газрын татвар нэмэгдсэн. Таны шийдвэр ямар ч үнэ цэнэгүй байна. УИХ-ын гишүүддээ хандаж хэлэхэд бэр, хүргэн гээд яриад байна. Өмнөх хүмүүс нь бүгд үүрэг гүйцэтгэгчид байдаг. Оюунбаатар гишүүн өмнөх сайдынхаа хийсэн сайн ажлыг үргэлжлүүлэх үү?

 

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-1997 оноос хойш өөрчлөгдөөгүй байгаа газрын татварын асуудлыг танилцуулсан. Үүнийг нэмэх шаардлагагүй гэж хэлсэн. Үүнийг эргэж хараад хариу хэлье.

 

Нэр дэвшигч Ц.Оюунбаатар:

 

-Бид хүнд нөхцөл байдалд хуулийн дагуу шуурхай шийднэ.

Монголын төр шаварт суусан

 

УИХ-ын гишүүн Ж.Батзандан:

 

-Үлдэж байгаа хугацаанд үүсээд байгаа нөхцөл байдал ердийн арга барилаар ажиллахыг биш онцгой байдалд ажиллахыг шаардаж байна. Үүнийг та нар ойлгож байна уу. Улстөр нь залуургүй, эдийн засгийн удирдлагаа ерөнхийд нь алдчихсан. Хувьсгалын өмнө ирээд байна. Энэ манлайллыг Засгийн газар нь УИХ-тайгаа хамтарч хийх хэрэгтэй. Монголын төр шаварт суусан. Улс төрийн реформ хийх шаардлагатай болсныг та хүлээн зөвшөөрч байна уу?

 

-Энэ асуудал Шадар сайдын хүрээний асуудал биш. Бид зайлшгүй зөвшилцөл хийж, улс төрийн реформ хийх ёстой. Өнөөдөр Монголын төрийн зөрчил, талцал жирийн иргэдээ аймаг, сумаар нь талцуулж байна. Тийм учраас Үндсэн хуулийн өөрчлөлт хийх шаардлагатай. Үүнээс гарах гарцыг зөвшилцлийн ширээнд тойрч суугаад хийх ёстой.

 

Ийнхүү гишүүд асуулт тавьж үг хэлж дууслаа. Санал хураалт явж байна. Шадар сайдад Ц.Оюунбаатарыг 89.7 хувийн саналаар дэмжлээ.

Shuud.mn
Сонин хачин
Хэн:
Монгол шиг ийм олон төрлийн сайдтай газар байдаг болуу 100ямаанд 60 сайд гэж
2019-04-07