Б.Болорыг Сангийн сайдаар томилов
2015-09-08

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байна.Шадар сайдад Ц.Оюунбаатар, БОНХАЖ-ын сайдад Н.Батцэрэг нарыг томилоод байна. Дараагаар нь Сангийн сайдад Б.Болорыг нэр дэвшүүлэх ас уудлыг хэлэлцэж байгаа юм. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид асуулт тавьж хариулт авлаа. БНХАУ-д болох  Дэлхийн эдийн засгийн форум Ерөнхий сайд оролцохоор өнөөдөр явна. Засгийн газрын гишүүний томилгоог хэлэлцэх үеэр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг:

 

-Энэ сарын 10-нд болох Дэлхийн эдийн засгийн форумд оролцохоор өнөөдөр ниснэ.  Нэг цагийн дараа онгоц нисэх гээд байна.  Тийм учраас би үлдэж байгаа сайд нарыг дэмжин томилоод өгнө байх гэж хүсч байна. Одоо хойшлуулшгүй асуудалтай боллоо гэсэн хүсэлтийг тавьсан юм.

 

Тиймээс нэр дэвшигчээс асуулт тавих эрх баригч хүчний гишүүдийн нэрийг хасч, Ч.Хүрэлбаатар, Ч.Улаан нарыг үг хэлэхээр болов. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар  “Төсвийн тодотголоор эдийн засгийн өсөлтийг худлаа тооцсон учраас дахиад 1 их наядын орлого тасрахаар болж байна. Төсвийн тодотголыг хэзээ оруулж ирэх вэ. Төсөв дээр байгаа тоо болгон цаана бодлогын арга хэмжээ болдог.  Тиймээс та хэрвээ сайд болбол төсвийн алдаануудыг яаж засах вэ? Тодотголоо хэзээ оруулж ирэх вэ? гэсэн юм.  Үүнд нэр дэвшигч Б.Болор “Төсвийн тодотголыг зайлшгүй хийх шаардлагатай. Орлого тасарсан байгаа. 2015 оны төсвийг тодотгоход ажлын хэсгийг ахалж ажиллаж байсан. Тодотголыг ойрын хугацаанд оруулж ирнэ гэсэн бодолтой байнаа” гэлээ.

 

УИХ-ын гишүүн Ч.Улаан:

 

-Би мэргэшсэн эдийн засагчийн хувьд, 30 гаруй ажил ажилласан хүний хувьд саналаа хэлэх гэж байна.  Ерөнхий сайд сайдын томилгоог тулгаж оруулж ирчихээд яаруулаад байгааг анхаарах хэрэгтэй. Б.Болор санхүүгийн системийн зах зухаас мэдэх хүн учир ажиллаж чадах байх гэж бодож байна. Гэхдээ бүх асуудалд ажил хэргийн шалгуураар хандаарай. Ажилласан байдал, мэргэшлийг нь харгалзаарай. Хүндэтгэлтэй, зарчимч байдлаар хандах хэрэгтэй.   Улс төрийн албыг төрийн албанаас тусад нь авч яваарай. Монгол Улсын хуулийг дээдэлж ажиллаарай.  Хууль бус заалтыг биелүүлэх гэж муйхарлан зүтгэх хэрэггүй. Монголчуудын  нийтлэг эрх ашигт захирагдаж ажиллаарай. Дубайн гэрээнд монголчуудад ноцтой хохиролтой шүү хэмээн захилаа.

 

Ийнхүү Б.Болорыг Сангийн сайдаар томилохыг гишүүдийн 91,7 хувийн саналаар дэмжигдэв.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Баянсэлэнгэтэй яг адил
2015-09-08
Зочин:
Энийг сайдаар тавьж байхаар Сарандавааг тавьчихгүй. Тэгсэн бол ерөнхий сайд Сайханбилэг түрийвчээрээ нэг даллахад л бөөн мөнгө гадаадаас урсаад ороо ирэхгүй юу. Болорчулуун Сарандавааг зөвлөхөөрөө аваасай билээ.
2015-09-08
Бичээч:
Чуулган дээр Болорчулуун,Хүрэлбаатар,Отгонбаяр нарын гишүүд хэлэлцэж байгаа асуудлаа ойлгохгүй улс төржүүлж жүжиг тоглов. Болорчулуун өөрийнхөө толгойгоор хэлэх үгээ бодож яримаар болж дээ. Утсан хүүхэлдэй шиг харагдаж байна.
2015-09-08