103 сая юань худалдан авах санал ирүүлжээ

img

Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкууд 1988.10-1994.20 төгрөгийн ханшаар 52.1 сая ам.доллар худалдан авах, 309.0-310.95 төгрөгийн ханшаар 103.31 сая юань худалдан авах санал ирүүлжээ.

 

 Монголбанк 35.0 сая ам.долларыг 1992.29 төгрөгийн хаалтын ханшаар, 50.71 сая юанийг 310.16 төгрөгийн хаалтын ханшаар нийлүүлсэн байна.

Мөн өдрийн ээлжит гадаад валютын своп, форвард хэлцлээр банкууд 58.0 сая ам.доллар худалдан авах төгрөгийн своп хэлцэл байгуулах, 30.0 сая юанийн своп хэлцлийн хугацааг сунгах саналыг Монголбанк  100 хувь биелүүллээ.

Б.Дэжид

СЭТГЭГДЭЛ БИЧИХ