Г.Баярсайхан Хөдөлмөрийн сайдаар томилогдов

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг хэлэлцэж байна. Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайхан гишүүнийг томилох асуудлыг хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд нэр дэвшигчид асуулт тавилаа. МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “Хөдөлмөрийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ өмнөх сайдын шийдвэрийг хүчингүй болгож, төрийн ажлыг завхруулж байна гэсэн бол УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “Нэн тэргүүнд огцруулах ёстой нөхөр бол С.Эрдэнэ. Хоёр яамны тамгыг атгаад, хуул бусаар албан хаагчдыг халсан. Их балмад зүйл хийсэн. Чи тэр яамны хүмүүстэй нэг өдөр ч ажиллаж үзээгүй, нэрийг нь ч мэдэхгүй гэлээ. Харин нэр дэвшигч Г.Баярсайхан “-Тангараг өргөсөн төрийн албан хаагч бол хуулийн дагуу ажиллана гэсэн юм. Монгол төр тогтвортой байх ёстой. Хууль зөрчсөн зүйл байвал алдааг засна” гэсэн юм.
Гишүүдийн олонхийн саналаар Хөдөлмөрийн сайдад Г.Баярсайханыг томилохыг гишүүдийн 93,2 хувийн саналаар дэмжив.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ