172 зорчигчтой онгоцонд гал гарчээ
2015-09-09

Их Британийн агаарын тээврийн “The British Airways” компанийн “Boeing 777” онгоц АНУ-ын Лас Вегас хотын “McCarran” нисэх буудалд газардах үед гал гарсан тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Онгоцны сэнсний хэсгээс эхэлж гал гарчээ. Ослын шалтгааныг тодруулахаар нисэхийн мэргэжилтнүүд ажиллаж байна. Тус онгоцонд багийн 15 гишүүн болон 157 зорчигч зорчиж явжээ. Зорчигчдыг аюулгүй газар хүргэсэн бөгөөд шатаж буй онгоцонд ахмадаас өөр хүн үлдээгүй хэмээн албаныхан мэдээлжээ.

 

Аюулгүй байдлын үүднээс “McCarran” нисэх буудал хэсэг хугацаанд үйл ажиллагаагаа зогсоож, зоригчдыг аюулгүй газар байршуулсан аж.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
hoorhii ahmadiig buruutgah geed ongotstoi n shataajee
2015-09-09
TENEG ORK SETGUULCH:
AXMAD ONGOCTOIGOO SHATSAN BOLJ BAINA UU ?
2015-09-09