Хэт даврагч болсон британи залуус амиа алджээ
2015-09-09

Иракийн хэт даврагч “Халифын вант улс” бүлэглэлд дайчнаар элссэн хоёр гадаадын иргэн амиа алдсан хэмээн Сирийн төрийн мэдлийн “CANA” агентлаг олон улсад мэдээллээ. Амиа алдсан иргэд Британийн иргэншилтэй, исламын шашинтнууд хэмээн тагнуулын мэдээллээс иш татан Британийн Засгийн газрын хэвлэлийн алба уламжлав. Тэд өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Британи улсаас Сирийг зорьж, улмаар “Халифын улс” бүлэглэлд элссэн хэмээн АНУ-ын тагнууллын байгууллагаас мэдээлжээ.

 

АНУ тэргүүтэй холбоотон орнууд өнгөрсөн ням гаригт Сири улсад агаараас цохилт өгөх үеэр тэд амиа алджээ. Энэхүү мэдээллийг Британийн Ерөнхий сайд Дэвид Камерон баталсан бөгөөд амиа алдсан залуусын нэр болон гадаад төрхийг танилцуулсан байа. Хэт даврагч болсон залуусыг 21 настай Рияд Хан болон 23 настай Рухул Амин гэдэг. Тэд мэргэжлийн хакерууд гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Bolij muuhai humuusiig.ingeed ner geed baigaasai
2015-09-09
bolj dee:
aluurchid shuu ed
2015-09-09
Зочин:
bolj
2015-09-09