Намуудын сонгуулийн санхүүжилтийг төр гаргах уу
2015-09-09

МАН-аас зохион байгуулсан “Үндэсний зөвшилцөл”-ийн хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх улс төрийн намуудын төлөөллийг оруулсан Сонгуулийн хуулийн төслийг боловсруулах ажлын хэсэг байгуулсан. Тус ажлын хэсэг өчигдөр хуралджээ. Энэ талаар өнөөдөр улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар мэдээлэл хийсэн юм.

 

Ажлын хэсгийн ахлагч, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат:

 

-Өнөөдөр Монгол Улсад бүртгэлтэй, үйл ажиллагаа явуулж байгаа 22 гаруй нам байдаг. Өнгөрсөн долоо хоногт болсон улс төрийн намуудын дарга, Ерөнхий нарийн бичгийн дарга нарын үндэсний зөвшилцлөөр Үндсэн хууль, Сонгуулийн хуулийн асуудлыг хэлэлцсэн. Энэ зөвшилцлөөс Сонгуулийн хуулийг өөрчлөх шаардлагатай байна гэдэгт санал нэгдэж, 22 намаас 30 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Өчигдөр ажлын хэсгийн хуралдаанаар дөрвөн зүйл дээр санал хураасан. Тухайлбал, шинээр хуулийн төсөл боловсруулах цаг хугацаа байхгүй тул 2012 онд батлагдсан УИХ-ын Сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах замаар Сонгуулийн хуулийг өөрчилье гэдэгт санал нэгдсэн гэв.

 

Ингэхдээ 2012 оны Сонгуулийн хуулийн найман зүйл дээр өөрчлөлт оруулах болжээ. Тухайлбал, сонгуулийг булхай луйваргүй, шударга явуулах санал тооллогыг иргэд, сонгогчдод нээлттэй болгох үүднээс санал тоолох арга замыг боловсронгуй болгох буюу саналыг машинаар биш гараар тоолох нь зүйтэй гэж үзсэн байна. Мөн сонгуулийн тойрог хэсгийн хороодын бүрэлдэхүүнийг бүрдүүлэхэд улс төрийн намуудын жигд төлөөллийг оролцуулах санал гаргажээ. Мөн сонгуулийн санхүүжилтийн асуудлыг боловсронгуй болгох хэрэгтэй гэж үзсэн байна.

 

Гадаадад суугаа иргэдийн саналыг шуурхай авдаг байх, сонгуульд өрсөлдөх жендерийн оролцоо хувь хэмжээг тодорхой болгох нэмэгдүүлэх гэсэн 8 зүйл дээр өөрчлөлт оруулахаар ажлын хэсэг санал нэгджээ. Мэдээллийн дараа улс төрийн намуудын Ерөнхий нарийн бичгийн дарга нар сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Сонгуулийн санхүүжилтийг хэрхэн боловсронгуй болгох вэ?

 

Хамаг Монгол хөдөлмөрийн намын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Одсүрэн:

-Одоо  сонгуульд оролцох нь мөнгөтэй салшгүй холбоотой болсон. Тиймээс 4 жилд нэг удаа болдог сонгуулийн санхүүжилтийг төр гаргах зөв. Ингэснээр нэр дэвшигчид тэгш, шударгаар өрсөлдөх боломж бүрдэнэ.

 

-Сонгуульд оролцогчид хэдэн төгрөг шаардлагатай вэ. Төсөв алдагдалтай байгаа үед нэр дэвшигчдийн санхүүжилтийг төрөөс гаргах боломжтой юу?

-Сонгуулийн жилийн 2 сарын 1-ний дотор төрөөс сонгуулийн тойрог бүрийн нутаг дэвсгэр, хүн амын нягтаршилд тулгуурлан нэг нэр дэвшигчид олгох мөнгөний дээд хэмжээг тодорхойлдог. Гэхдээ энэ хөрөнгийг төр бус сонгогчид болон намын гишүүдийн хандиваас бүрдүүлдэг. Энэ хөрөнгийг нэг удаа төрөөс гаргах боломжтой гэж үзэж байгаа. Нэр дэвшигч бүр өөр өөр хэмжээний хөрөнгө гаргадаг. Зарим нэр дэвшигч сонгуулийн сурталчилгаандаа 500 сая төгрөг зарцуулсан байхад нөгөө хүн нь 1 тэрбум төгрөг гаргасан тохиолдол ч бий. Үүнийг дундажлаад ерөнхий мөнгөн дүнг гаргана.

 

-Р.Бурмаа гишүүний ахалсан ажлын хэсэг Сонгуулийн хуулийг боловсруулж байгаа. Энэ хуулийг дэмжих үү?

 

МҮАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Цогтгэрэл:

-Сонгууль ойртсон энэ үед УИХ-аас байгуулсан ажлын хэсэг хэт удаашралтай ажиллаж байна. Одоо цаг хугацаа бага байгаа тул Сонгуулийн хуулийг шинээр батлах боломжгүй. Харин 2012 онд баталсан Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулах замаар шийдвэрлэж болно. Ирэх онд болох УИХ-ын Сонгуулийн дараа АСЕМ-ын том хурал болно. Энэ үед Монгол Улс УИХ, төр засагаа тогтвортой болгосон байх ёстой. Үүнд сонгуулийн хууль томоохон нөлөө үзүүлэх юм. Тиймээс улс төрийн намуудын боловсруулсан Сонгуулийн хуулийн нэмэлт өөрчлөлтийг УИХ-ын Намрын чуулганы хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд оруулах хүсэлт гаргаж байгаа.

 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
ganaa:
Албан тасалгаа,амралтын болон VIP өрөөнд байршуулан дасгал сургалт хийж тоглож болох оффис Гольф-н иж бүрдэлүүд зарж бна.ҮүндСолонгосын Dolphin брэндийн цэвэр модон суурьтай3м урт 30см өргөн тансаг зөөлөн velvet зүлэгтэй,Putter-н модон тавиуртай,бөмбөг буцаагчтай,брэнд putter 1ш,2ш бөмбөгтэй сет-380000төг,Дасгал сургалтын цохилт хийх тор3м өргөн2.20 өндөр1.80урт,10ш гольф бөмбөгтэй-280000төг,Гольф сургалтын зөөлөн бөмбөг-2000төг,АНУ-ын Tommy Armor брэндийн автомат бөмбөг тавигч32ш бөмбөг багтдаг-190000төг,TaylorMade брэндийн шинэ иж бүрдэл цохиур-980000төг,Солонгосын Tik Tok swing trainer-90000төг.Зургийг орууллаа.Гермес төв С-13 павильон
2015-09-09
Арай л...:
Та ард түмнийхээ төлөө сонгуулийг шударга болгоё гэж байгаа бол намын жагсаалтыг хас, гар аргаар давхар тоолдог болго, сонгуулийн хороонд ард түмний төлөөлөл оруул,маргаан гарахад хурдан шийддэг болго гэх байсан юм. Гэтэл Намын жагсаалтыг нэм, сурталчилгааг төрөөс санхүүжүүл гэнэ үү битгий солиор гэж хэлье
2015-09-09