Кубын дэд ерөнхийлөгч Пхеньянд айлчлав
2015-09-09

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны урилгаар Куба улсын Дэд ерөнхийлөгч Мигель Диас Канел албаны хүмүүсийн хамтаар Пхеньянд хүрэлцэн ирсэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хоёр улсын дипломат харилцаа үүссэний 10 жилийн ойн хүрээнд ийнхүү Кубын удирдлагууд Хойд Солонгост айлчилсан гэж “KCNA” агентлаг уламжлав.

 

Удирдагчид эдийн засаг, байгаль орчны асуудлаар өөрсдийн байр сууриа илэрхийлж, зарим салбарт хамтран ажиллах гэрээ байгуулсан тухай Кубын Дэд ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлжээ. Ким Чен Ун хүндэт зочиддоо зориулж урлаг, спортын тоглолт зохион байгуулснаас гадна Пхеньян хотыг танилцуулсан байна. Мөн дэд Ерөнхийлөгчийг гэртээ хүлээн авчээ.

 

Гэрчүүдийн мэдээлснээр “Удирдагчид урлагийн тоглолт үзэж байхдаа АНУ, Кубын асуудлаар ярилцсан” гэв. Өнгөрсөн оны сүүлээр хоёр улсын удирдлагууд хагас зуун жилийн өмнө царцсан дипломат харилцаагаа сэргээж буйгаа мэдэгдсэн билээ. Өнгөрсөн сард хоёр улс харилцан элчин сайдын яамаа нээсэн юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
elbag ochihod toogui shdee, iim l bgaamdaa
2015-09-10
Зочин:
манай нэг амьтаныг тоож ч хараагүйшд. бодохоор л гомдох юм.
2015-09-09