Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэв
2015-09-09

 

УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтын зарим хэсэг Үндсэн хууль зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан өнөөдөр болов.

 

             “УИХ-ын гишүүн хууль санаачлах, аливаа асуудлаар санал гаргах эрхтэй боловч Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхий сайд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүн, түүнд өөрчлөлт оруулах саналаа Ерөнхийлөгчтэй зөвшилцөн Улсын Их Хуралд өргөн мэдүүлнэ” гэж заасан тул Засгийн газрын гишүүнийг огцруулах саналыг өргөн барих асуудал Ерөнхий сайдын эрх хэмжээнийх байхаар зохицуулсан нь мөн Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.” , Дөчин гуравдугаар зүйлийн 2 дахь хэсгийн “Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно.” гэж заасан нь Засгийн газар хамтын хариуцлага хүлээдэг, танхимын зарчмаар ажиллах ёстойг нотолж байна. Гэтэл Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг Ерөнхий сайд өргөн мэдүүлэхгүйгээр, Улсын Их Хурлын гишүүний саналаар УИХ-аар хэлэлцэн шийдвэрлэж байгаа нь танхимын зарчмаар ажиллах Үндсэн  хуулийн үзэл баримтлалыг алдагдуулж байна.” гэж Үндсэн хуулийн цэцийн.өнөөдрийн хуралдаанаас үзэв.

 

Улмаар Үндсэн хуулийн цэц УИХ-ын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.12 дахь заалтад “Улсын Их Хурлаас сонгогдсон буюу томилогдсон албан тушаалтны илтгэл, сонсгол хэлэлцүүлэх, тэдгээрийг эгүүлэн татах, огцруулах санал гаргах. ...” гэсний “... томилогдсон ... огцруулах ...” гэсэн нь Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 2, Дөчин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус зөрчсөн байна гэж Үндсэн хуулийн цэц дүгнэжээ гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин
Бичээч:
Энэ үндсэн хуулийн цэц гэж нэг асуултын тэмдэг байнаа.
2015-09-09
Зочин:
SAIHAN BILEG ARDIIN NAMAAS SAIDAAR TOMILOGDSON 6 SAIDAA OGTSORUULSAN YABDAL ZASGIIN GAZARIIN SAIDIINHAA TALIIG OGTSORUULSAN BOLHOOR ZASGIIN GAZAR OOROO OGTSOROH ESTO HOERT GEBEL SAIHABILEG ARDCHILSAN NAMIIN UNDESNII ZO.LOLDOH HOEROO ARDDIIN NAMTAI ZASAG BARIJ BAIGAA GEREEE TSUTSLAH UUREG OGSON ARDCHILSAN NAMD ZASGIIN GAZRIIN SAIDIIG OGTSORUULAH SANAL ORUULAH ERH BAIGUI OGTSORSON BOLON ODOO NOHON TOMILOGDSON 6 SAIDIIN T ASUUDAL HUULI BUS BOLJ BAIGAA
2015-09-09
Лхагваа:
Одоо яахав тэгээд огцорсон томилогдсон хоёр хоёулаа хууль зөрчсөн байна тэгэхээр УИХ тархаас өөр гарцгүй юм биш үү
2015-09-09
zochin:
25 jiliin daraa iim dygnelt xiij baina. Undsen xuuliin Tsets unexeer l xaralgan ajillaj baij dee...
2015-09-09
Зочин:
ямар хурдан хуралдаж шийдвэр нь нүд ирмэхийн зуур гарч байнаа кккк
2015-09-09