Өнөөдөр болох үйл явдлын тойм
2015-09-10

Шангри-Ла зочид буудлын 1 давхарт

09:00 цагт Монгол Улсын төлбөрийн картын эрсдэл, түүний удирдлага, хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах, онол практик солилцох зорилгоор "Төлбөрийн картын эрсдэлийн Олон улсын зөвлөгөөн-2015"  зохион байгуулагдана.

 

Хүндэтгэл үзүүлнэ

09:00 цагт Сонгинохайрхан уулын бэл дэх Хэлмэгдэгсдийн суварга хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Утас: 95883433

 

Чингисийн талбайд

09:00 цагт "I Love Mongolia" Аялалын баг  Хэнтий аймгийн зүг хөдөлнө. Утас: 99101619

 

Нислэгийн хөдөлгөөний удирдах төвд

09:00 цагт Шинэ 2 лакатер ашиглалтад оруулах арга хэмжээ болно. Утас 91917675

 

Чингис хааны талбайд

10:00 цагт Ховд аймгийн өдрүүдийн нээлт  болно.

 

НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд

10:00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурлаар их болон дунд эрсдэлтэй хүнсний худалдаа эрхлэгч ААНБ-дад хийгдсэн хяналт шалгалт, нийтийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийсэн тухай нээлттэй хэлэлцэх болно. Утас: 91887887

 

ОБЕГ-аас унаа явна

11:00 цагт Төв, орон нутгийн Онцгой байдлын анги, байгууллагын гамшиг, ослын үед ажиллах бэлэн байдал, албан хаагчдын ажлын нөхцлийг сайжруулах зорилгоор 2015 онд Улсын төсвийн 7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар худалдан авсан гал унтраах болон аврах ажлын зориулалттай тоног төхөөрөмж, багаж хэрэгслийг хуваарилан өгөх ажиллагаа ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид болно. Тус ажиллагаанд Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар оролцож, онцгой байдлын албаны үйл ажиллагаатай танилцана. Сэтгүүлчдэд зориулсан автобус ОБЕГ-аас 10.00 цагт явна. Утас: 9900-7969

 

Монголын Залуучуудын Холбооны “Залуус танхим”-д

11:00 цагт Хүн Амын Хөгжил, Нийгмийн Хамгааллын Яам, Монголын Залуучуудын Холбоо хамтран залуучуудад тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн илтгэл, судалгааны ажлуудыг олон нийтэд хүргэх, залуучуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, онол практикийн мэдлэгийг сайжруулах зорилгоор “Залуучууд судлал” эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулна.

 

Чингисийн талбайд

11:00 цагт Сүхбаатар дүүргийн "Хууль сурталчлах өдөрлөг"  болно. Хууль зүйн яамны харьяа агентлаг, байгууллагуудын эрхлэх асуудлын хүрээний хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж, сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд үйлчилгээ үзүүлж, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, иргэдийн санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэнэ. Утас: 99277406

 

Үндэсний төв музейд

11:00 цагт "Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

 

Монгол ньюс" Мэдээллийн төвд

11:30 цагт Гадаадад байгаа залуус нийслэлийн 1800 иргэнд англи хэл үнэ төлбөргүй заахаар болсон талаар хэвлэлийн хурал " болно.

 

"Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд

12:00 цагт Иргэний нийгмийн байгууллагууд Гамшгийн эсрэг үндэсний төвтэй хамтран шинэ сайдуудын талаар  мэдээлэл хийнэ.

 

12:30 цагт Монголын хөл бөмбөгийн холбооноос Монголын үндэсний шигшээ багийн фэн клубыг байгуулж байгаа талаар мэдээлэл хийнэ.

 

Хэвлэлийн Хүрээлэнд

12:00 цагт Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан "Их хэлмэгдүүлэлтэд нэрвэгдсэн сүм хийдийн хохирогчид" ТББ мэдээлэл хийнэ.

 

МУИС-ийн хичээлийн 3-р байрны 108 тоотод

13:00 цагт БСШУЯ-ны “Дээд боловсролын шинэчлэл” төсөл, Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр МУИС-д шинээр байгуулсан болон тоног төхөөрөмж нийлүүлсэн Лабораторуудын үйл ажиллагаатай танилцах уулзалт  болно. Утас: 89008869

 

Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөнө

13:00 цагт Хэлмэгдэгсдийн хөшөөнд төр, засгийн тэргүүн нар, хэлмэгдэгсэд тэдний үр хүүхэд, олон нийтийн төлөөлөл цэцэг өргөнө.

 

Мишээл ЭКСПО Төвд

14:50 цагт Монгол Улсад үзэсгэлэнгийн салбар үүсч хөгжсөний 40 жилийн ойд зориулсан "Улаанбаатар түншлэл-2015" Намрын Олон Улсын үзэсгэлэнгийн нээлт  болно. Утас: 99020785

Shuud.mn
Сонин хачин