Өнөөдөр Хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр. Монгол Улс жил бүрийн есдүгээр сарын 10-ныг улстөрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэх өдөр болгон тэмдэглэж ирснээс хойш 23 жил болж байгаа аж.
Энэ өдөр 09:00 цагт Сонгинохайрхан уулын бэл дэх Хэлмэгдэгсдийн суварга хөшөөнд хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөнө. Мөн 11:00 цагт "Улс төрийн хэлмэгдүүлэлт" сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт Үндэсний түүхийн музейд болно.
Харин 13:00 цагт Төр засгийн тэргүүнүүд, хэлмэгдэгсдийн үр хүүхдүүд, олон нийтийн төлөөлөл Хэлмэгдэгсдийн хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх юм байна.
Б.Хүлэг
Уншиж байна |