Орост итгэх үү, олон улсад итгэх үү
2015-09-10

Сирийн Ерөнхийлөгч Башар аль Ассадыг хамгаалахын тулд орос цэргээ хөдөлгөж эхэлсэн тухай Их Британийн “The Times” сонин мэдээллээ. Энэхүү мэдээллийг батлах видео бичлэгийг тус сонин өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Бичлэгээс орост л харж болох техник, төхөөрөмж болон зэр зэвсэг гарч, Мөн бичлэгт десантай хувцас цэргүүд хоорондоо оросоор ярьж байгаа нь сонсогдоно.

 

Сирийн Латакия хотноо тус улсын хамгийн том цэргийн бааз байрладаг. Латакия хотын ойролцоо өнгөрсөн сарын 20-21-нд  шилжих шөнө тулаан болжээ. Тулаанд орос цэргүүд оролцохоос гадна Оросын Батлан хамгаалах яам өнгөрсөн онд худалдаж авсан  “БТР-82А” танк явж, хэт даврагч болон босогчдод цохилт өгчээ. Энэхүү мэдээллийг Сирийн армийн дайчин баталсан бөгөөд тэрбээр “Ассадын хүч сулрахаас урьтаж оросууд Сири улсад нэвтэрсэн. Орос шилдэг гэсэн дайчдаа тус улс руу илгээхээс гадна сири цэргүүдэд зөвлөгөө өгч байгаа” гэж хэлжээ.

 

 

Харин Сирийн Батлан хамгаалах яамны нэрээ нууцалсан төлөөлөгчийн ярьсанаар “Ассад, Путиний тусламжтай хэт даврагчдаас салах зорилготой байгаа” гэв. Төлөөлөгч “Оросын сөнөөгч “Су-34” болон нисгэгчгүй онгоцууд хэт даврагчдад цохилт өгөхөд бэлэн болсон” гэж хэлжээ. Мөн төлөөлөгчийн ярьсаныг батлах гэрэл зургийг Америкийн “Washington Post” сонин өөрийн блогтоо нийтэлжээ. Эдгээр сөнөөгч онгоцны зургийг Сирийн Идлиб мужид авчээ.

 

Өнгөрсөн сарын эцсээр Москва хотноо Сирийн асуудлаар Ойрхи Дорнодын удирдлагууд хуралдсан. Тус хуралдаанд Ерөнхийлөгч Путин оролцон  “Сири улсад туслах болно” гэж мэдэгдсэн. Харин  Путин энэ сарын эхээр уулзалтын үеэр ярьсан мэдэгдлээ өөрчилж “Бид хэт даврагчдад цохилт өгөхгүй. Мөн цэргээ нэвтрүүлэхгүй. Харин Сирид зэр зэвсгийн тусламж үзүүлэх болно” гэсэн юм. Ийнхүү барууны хэвлэлийн мэдээллийг Путин үгүйсгэхээс  гадна “Сирийн хямралд гар дүрэхгүй” гэдгээ хатуухан мэдэгдлээ. Олон улс Путин эсвэл барууны хэвлэлүүдийн бичиж буй “Ассадын төлөө оросууд байлдаж байна” гэх мэдээнд итгэхээ мэдэхгүй байна. Украины хямралын дараа АНУ, Их Британийн хэвлэлүүд Путиний нэр хүндэд санаатайгаар халдах болсныг Оросын “TASS” агентлаг мэдээлсэн удаатай. Мөн тус агентлаг “Орос цэргүүд Ассадын төлөө тулалдаагүй” гэж мэдээлжээ. Ийнхүү хэвлэлүүд жинхэнэ, бодит мэдээллийг үгүйсгэж Ойрхи Дорнодын хурцдмал байдлыг нэг бол хүндрүүлэх эсвэл сулруулах бодлого явуулж эхлэв.

 

Оросын ганц ч цэрэг Сири улсад байхгүй. Мөн Оросын ганц хүнд зэвсэг сирийн армид байхгүй” гэж тус улсын Гадаад хэргийн дэд сайд Сергей Рябков мэдэгдлээ. Тэрбээр "Оросын нэр хүндийг унагаах, Оросыг ганцаардуулах, Оросыг Ойрхи Дорнодын хямралд буруутгах гэсэн зорилготойгоор хэвлэлээр гарсан мэдээлэлд тайлбар хийв. Тэрбээр  “Оросын хүнд даацын зэвсгүүд бус тусламжийн цуваа Сирид хүрсэн. Орос үүрэг хариуцагаа ухамсарлаж сиричүүдэд хүмүүнлэгийн тусламж үзүүлнэ. Бид сиричүүдэд хүнсний бүтээгдэхүүн, нэмэлт үүсгэвэр зэрэг ахуйн шинж чанартай тусламжийг хүргэхээр зорьж байна. Яагаад бидний хийж буй ажлыг буруутгаж, буруу мэтээр тайлбарлаж буйг ойлгохгүй байна. Хүний эрх ярьж буй улсууд тэгээд хаана байна. Сирийн хэдэн зуун иргэн өлсөж, ядарч байна. Сирийн иргэд, Украины зүүн хязгаарын оршин суугчдаас ялгаа байхгүй. Зүүн хязгаарын иргэдийг улс нь мартсан. Тэнд амьдарч буй иргэд хүнд нөхцөлд амьдарч байна. Тэдэнд дулаан хувцас, хоол хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Сирийн Ерөнхийлөгч Ассад Оростой хамааралгүй мэт олон улсад харагдахгүйн тулд өнгөрсөн сард “ВВС” агентлагт өгсөн ярилцлагынхаа үеэр “Оросоос илүү Францтай ойр нөхөрлөмөөр байна” гэж хэлжээ.  Ийнхүү олон улсыг төөрөгдөлд оруулаад байгаа оросууд Ассадын төлөө тулалдаж байна гэх мэдээлэл үнэн, худлаа гэх маргааныг дагууллаа.                          

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
нээрээ олон улс гэж хэнийг хэлээд бна вэ. америк тэргүүтэй европын хэдэн орныг хэлээд бна уу. Хятад энэтхэг бразил гээд бусад тивүүдийн том улсууд олон улсад орохгүй юу. латин америкаас нэмээд мексик венесуэл гээд оросыг дэмжигч чадалтай улсууд олон бна. дээр нь арабын ертөнц бараг тэр чигээрээ дэмжих магадлалтай хойд африкийн ихэнх орон. сайн ч муу ч Орос бол дэлхийн том тоглогч бүхний нүдэн дээр ил бхад зарим нөхдүүд энд доош хийх гэж үзээд ч яах билээ дээ.
2015-09-13
Зочин:
baliar orosuud bas yuchiv de
2015-09-13
Зочин:
Mgl chuud bid guibj daibdaggvi hvmvvs hediinees iim blchboo deer suusan hvvhen zantai hervvlch nar uls orniig daan ch bdsongvi de
2015-09-12
zaluu:
orosuud guivj daivj ergej butssan archaagui zangui sur badruulj reklam showgaar uursdiiguu gaihuuldaggui shuluun eremgii ard tumen. shalchiga balchiga shal shal hiigeed baihgui bas uursdiinhuu mundagiig gaihuulaad baidaggui noyon nuruutai daatstai humuus dee.
2015-09-11
Zochin:
Asad, Kadafi,..Sadam.husen....zub.baisaniig.odoo.l.europchuud.oilgoj.baigaa.um.bish.uu
2015-09-11
Зочин:
Америк бутаргаж орос засан тохинуулж байна даа ирак ливи сир гээд олон орноор тоглож ард тvмнийг хядуулж байна даа
2015-09-10
zaas:
tegsen baisan chig yadiin tend hymuus yheed baihad haraad suuh uu , yahab zubl youm hiij kkk
2015-09-10
kub:
manai ulsyn khuvid tuviig sakhisan uls gechikheed negdsen undesnii baiguullagyn enkhiig sakhiulakh ajillagaand khamaaralgui tsergiin ajillagaand kholbooton bolj oroltsood baigaagaa bodokh kharagtai bolov uu. kholbooton bolno gedeg chini tuviig sakhij khereg bish buguud ali ulstai niilj dain khiij baigaatai uurtsgui gedgiig anzaarakh l kheregtei baikh. Uchir ni ene tokhioldold manai nutag devsger dainy tulaany talbar bolokh bolomjtoi yum ... BODOKH TSAG
2015-09-10
Зочин:
Өөрийн худалч нарыг дийлэхээ болиод олон улсын түвшинд гарах санаатай юу. Донгос.
2015-09-10
kub:
tom gurnuudiin geopolitikiin tom toglolt yavj bainadaa. Yer ni tsusan deer togtson ardchilal gej yuu baidgiig bi medekhgui yum. Odoogoor irak livid udur bolgon kheden arvan khun ardchilsan niigem togtookh temtseliin zolios bolsoor l baigaa. Sirid Asad unalaa geed ardchilsan bolchikhgui l bolov uu bas irak livi shig sulkhan turtei. Undur khugjiltei, togtvortoi baruuny unet zuileer garaa khuluulsen sulkhan turtei l bolno. Amerikchuud afganistand odoo khurtel buren khyanalt togtooj chadaagui l baina. Uul ni tsagtaa uursdiinkh ni zuvlultiin esreg beltnesen khuch ni diildekhee bolichokhood baigaa yum shuu dee. Iim uyed khoyordogch guravdagch khuchin orj irsen ni nukhtsul baidlyg togtvorjuulakhad ach kholbogdoltoi gej bodoj baina
2015-09-10
Зочин:
Чи тэр хооронд зүгээр л шүлсээ савируулаад хог дээр явж байхымуу
2015-09-10
Зочин:
Бод бод бодын шийр дутах биш. Удахгүй нядалгаа болно.
2015-09-10
zz:
chi uuruu urd nutgiin erliiz bhdaa
2015-09-10
Зочин:
Монгол ч гэсэн зэр зэвсгээр тусламаар юм ямар юу ч байхгүй гуйлгачин биш.
2015-09-10
Зочин:
Путин бол худалч түрэмгийлэгч Путлер. Путины ярьж байгаагийн эсрэгээр нь ойлгоход л үнэнд ойртоно. Путин нэр хүнд дэлхийд унасан
2015-09-10
Зочин:
Ха ха та нар хэзээ орос ахтай болчихоо вэ тэгвэл эрлийзүүд юм уу Тупин худлаа ярьсар хэн ч итгэхээ больсон муу окурокыг орос орноор төлөөлөхөө боль
2015-09-10
zz:
chi uuruu urd nutgiin erliiz bhdaa
Зочин:
Ер нь бол АНУ тэргүүтэй барууныхан босогчдод зэр зэвсэг, санхүүжилт өгч байгаа гэдгээ нуухгүй харин ч Асадыг л унагах зорилготой гэдгээ ил тод хэлчихээд байгаа. Асад унавал Сири дараагийн Ливи болох нь тодорхой. Одоо л босогчдын бүлгүүд нь хэд хуваагдчихаад байгаа биз дээ. ОХУ зэвсэг нийлүүллээ гэхэд буруутах юм ерөөсөө байхгүй.
2015-09-10
Зочин:
Монгол ч гэсэн зэр зэвсгээр тусламаар юм ямар юу ч байхгүй гуйлгачин биш.
зочин:
олон улс гэж хэнийг хэлээд байгаа юм бэ, ану-г дагадаг улсуудыг олон улсын гэх үү, тэгвэл хятад, энэтхэг юу гэж үзэж байгаа вэ, бас л бодох асуудал шүү
2015-09-10
Зочин:
Бод бод бодын шийр дутах биш. Удахгүй нядалгаа болно.
Зочин:
oros orond ahan duustee l itgene sh dee medeej. orostoi nuhurluj yavahad mongol uls onoson bolohoos aldaagui l gej boddog.
2015-09-10
Зочин:
oros ah nar ene muusain jihadistuudiig alad ogno biz
2015-09-10
Зочин:
Чи тэр хооронд зүгээр л шүлсээ савируулаад хог дээр явж байхымуу