Хуурамч гүнжид хорих ял оноолоо
2015-09-10

 

БНХАУ-ын Дээд шүүх өөрийгөө Манж Чин улсын угсаа залгамжлах гүнж хэмээн олон нийтэд танилцуулж, иргэдийг залилсан Ван Фенгунг гэгчид хорих ял оноос тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өөрийгөө Манжийн хааны гэр бүлийн гишүүн хэмээн худал хэлдэг байжээ. Хуурамч гүнжид залилангийн хэргээр 13.5 жилийн ял оноосон байна.

 

Ван иргэдтэй уулзах үеэрээ Хятадын сүүлчийн эзэн хаан Айсинь гёро Пу и буюу Пу Игийн өв залгамжлагч” гэж танилцуулахаас гадна хааны бар сийлбэртэй тамгийг үзүүлдэг байжээ.

 

Тэрбээр мөн хааны сан хөмрөгт өөрийнх нь нэр дээр хадгалсан 20 сая ам.доллар бий хэмээн иргэдийг хуурч, залилдаг байсан гэнэ.  Хуурамч гүнж иргэдээс мөнгө авахдаа буцаагаад 3-10 дахин өсгөж өгнө хэмээн худал хэлж, ойролцоогоор 380 мянган ам.доллар залилжээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Manaid neg hun taij baidag sh de,teriig mun adil yavuulah um san
2015-09-11
Зочин:
huntaij hen bilee teriig ingevel taarna hehehe
2015-09-10