Хууль сурталчлах аян үргэлжилж байна
2015-09-10

 

Хууль зүйн яам, Хууль зүйн сайдын эрхлэх асуудлын хүрээний агентлаг, байгууллагууд болон нийслэл, дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран нийслэлийн иргэдэд хууль тогтоомж сурталчлах нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Уг үйл ажиллагаа энэ сарын 07-ны өдөр эхэлсэн бөгөөд энэ сарын 14-ны өдөр хүртэл үргэлжилнэ. Аяны хүрээнд хууль тогтоомжийг иргэд, олон нийтэд мэдээлж сурталчлах, байгууллагууд үндсэн чиг үүргийнхээ дагуу иргэдэд тодорхой үйлчилгээ үзүүлж, эрх зүйн зөвлөгөө мэдээлэл өгч байгаа юм. Хууль тогтоомж сурталчлах аяны хуваарийг дэлгэрэнгүй танилцуулж байна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 

Shuud.mn
Сонин хачин