25 цэцэрлэгт тусгай зөвшөөрөл олгов
2015-9-10

 
Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Цэцэрлэг байгуулах тусгай зөвшөөрөл олгох тухай” А/719 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нэр бүхий 25 цэцэрлэгт боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхлэх эрх олгов.

Тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулан, цэцэрлэгийн үйл ажиллагааг Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн явуулах, багшлах боловсон хүчний чадавхыг сайжруулан цэцэрлэгийг хүчин чадлаа бүрэн ашиглаж ажиллуулахыг үүсгэн байгуулагчдад  даалгалаа.
 
Шинээр байгуулагдсан дээрх цэцэрлэгт холбогдох хууль тогтоомжийн дагуу сургалт эрхлэх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ олгохыг нийслэлийн Боловсролын газарт, үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Мэргэжлийн хяналтын газарт, үр дүнгийн гэрээ байгуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг харьяа  дүүргийн Засаг дарга нарт  тус тус үүрэг болгов. Энэхүү захирамжийн хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг  нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэлд  даалгалаа гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

 
СУРГАЛТ ЭРХЛЭХ ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЦЭЦЭРЛЭГҮҮД
 
  Цэцэрлэгийн нэр Үүсгэн байгуулагч
Иргэний нэр Хуулийн этгээдийн нэр, хэлбэр
1. Шүтээн үрс М.Алтанцэцэг “Шүтээн үрс” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
2. Боролдой Д.Жаргал “Боролдой” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
3. Нарны найзууд Ц.Дэлгэржаргал “Нарны найзууд” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
4. Анугийн найзууд Э.Ариунчимэг “Анугийн найзууд” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
5. Эрхэсийн найзууд Т.Оюунмаа “Эрхэсийн найзууд” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
6. Хааны хүүхдүүд А.Түвшинбат “Хааны хүүхдүүд” цэцэрлэг  /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
7. Капланы хүүхдүүд М.Эрдэнэцэцэг “Капланы хүүхдүүд” цэцэрлэг БСБ
8. Дөрвөн улирал жаалууд О.Амартүвшин “Дөрвөн улирал жаалууд” /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
9. Титэм ордны хүүхдүүд Б.Сэмжидмаа “Титэм ордны хүүхдүүд” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
10. Индиго жаалууд Н.Янжмаа “Индиго жаалууд” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
11. Мандах нарны хүүхэд З.Шүрэнчулуун “Мандах нарны хүүхэд” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
12. Эрхэм эрдэм Ц.Мөнхтогос “Эрхэм эрдэм” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
13. Уран мөр С.Хэрлэнбаяр “Уран мөр цэцэрлэг” /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
14. Цогзоохой Б.Буяндэлгэр “Цогзоохой” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
15. Энхжин жаалууд Б.Отгонбаяр “Энхжин жаалууд” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
16. Мөнхдүүрэн Э.Бүжлхам “Мөнхдүүрэн” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
17. Титэм ордны найзууд Б.Сэмжидмаа “Титэм ордны найзууд” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
18. Мандал Ч.Рэгзэдмаа “Мандал” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
19. Оюунлаг жаалууд Н.Баярмаа “Оюунлаг жаалууд” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
20. Эко гэр Л.Ариунаа
Б.Солонго
“Эко гэр” цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
21. Бөднө С.Ганаа “Бөднө” цэцэрлэг ХХК
22. Баясгалант ертөнц П.Батхүлэг Баясгалант ертөнц цэцэрлэг /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
23. Очхон Ж.Цэндсүх “Очхон” цэцэрлэг ХХК
24. Амин-Ирээдүй О.Самбалхүндэв “Амин-Ирээдүй” цэцэрлэг  /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
25 Дэгдээхий үрс Д.Гантуяа Дэгдээхий үрс цэцэрлэг  /БСБ/ Боловсрол сургалтын байгууллага
Shuud.mn
Сонин хачин