Нийслэлд дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулна
2015-09-10

 

Нийслэлийн Засаг даргын Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батаа “Ажлын хэсэг байгуулах тухай” А/721 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2015 оны 132 дугаар тогтоолоор концессын гэрээ байгуулах эрх авсан “Дурсгалын цэцэрлэгт хүрээлэн байгуулах” төслийн үйл ажиллагааг зохион байгуулж, хэрэгжилтэд хяналт тавих чиг үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг баталлаа. Ажлын хэсгийг нэгдсэн удирдлагаар хангаж ажиллахыг нийслэлийн Засаг даргын Экологи, ногоон хөгжлийн асуудал хариуцсан орлогч, ажлын хэсгийн дарга Т.Бат-Эрдэнэд даалгав гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Иргэн:
Москва хотын дарга Собянин шиг дэвхи зүтгэлтэй,нийслэл хотоо гэсэн чин сэтгэлээр ажиллаарай
2019-05-10
зочин:
хотын дарга Амарсайханд баяр хүргэе. барилга барихаар авсан олон газруудыг цэгцэлж цэцэрлэгт хүрээлэн бичил цэцэрлэг барих болсон нь маш хэрэгтэй шиидвэрүүд байна
2019-05-10