Ж.Баттулгыг ”Эр зоригийн алдар” тэмдгээр шагнажээ
2015-09-10

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон хошууч Ж.Баттулгыг шагнажээ. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн шинжилгээний хэлтсийн лабораторийн эрхлэгч, цагдаагийн хошууч Ж.Баттулга Болгар Улсын Пловдив хотод зохион байгуулагдсан Олон Улсын Таеквондогийн 19 дэх удаагийн “Дэлхийн аварга” шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож алтан медаль хүртсэн.

 

Тэгвэл түүнд өнөөдөр Захирлын зөвлөлийн гишүүд баяр хүргэж, байгууллагын шагнал болон “Эр зоригийн алдар” тэмдгийг ШШҮХ-ийн хүрээлэнгийн захирал, цагдаагийн хурандаа Х.Өлзийбаяр гардуулан өгсөн бол “Тамирчны алдар” тэмдгийг ITF-ийн олон улсын шүүгч Ч.Чимэд-Отгон нар тус тус гардуулан өгчээ.

 

Б.Хүлэг

Shuud.mn
Сонин хачин