Шүүх бүрэлдэхүүнээс татгалзлаа
2015-09-10

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Л.Гансүх, Н.Даваахүү, Б.Мөнгөнтуяа нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан түр завсарлаад байна.

 

Шүүх бүрэлдэхүүн шүүгдэгч Л.Гансүхийн тавьсан өмгөөлөгч Ц.Цэрэнжээг шүүх хуралдаанд заавал байлцуулах болон шүүгдэгчдийн өмгөөлөгчийн зүгээс гаргасан шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг хүлээж авалгүйгээр шүүх хуралдааныг эхлүүлсэн.

 

Гэвч шүүгдэгч Л.Гансүхийн өмгөөлөгч Ц.Баасандорж шүүх хурал эхлэх үеэр шүүгч нараас татгалзах хүсэлт гаргасан Уг хүсэлтийг хүлээн авах эсэхийг хэлэлцэхээр шүүх хуралдаан түр завсарлаад байгаа юм.

 

Б.Хүлэг

 

Shuud.mn
Сонин хачин