Засгийн газарт чиглэл өгөх төслийг өргөн барив
2015-09-10

УИХ-ын дарга З.Энхболдод Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоол /“Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай”/-ын төслийг УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Арвин гишүүд санаачилсаныг өнөөдөр УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү нар өргөн барилаа.

 

Төсөлд дурдсанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, буудан алах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхэд буюу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс сар бүр олгох талаар холбогдох судалгааг хийж, хуулийн төслийг нэн даруй боловсруулан УИХ-ын 2015 оны намрын ээлжит чуулганы хугацаанд өргөн мэдүүлэхийг Засгийн газарт даалган, чиглэл болгожээ.

 

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэн, буудан алах ялаар шийтгүүлсэн хэлмэгдэгчдийн эхнэр, нөхөр, хүүхэд буюу “Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөн олговор олгох тухай” хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.2, 10.1.3-т заасан иргэдэд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 60 хувьтай тэнцэх мөнгөн тэтгэмжийг төрөөс сар бүр олгох талаар холбогдох судалгааг хийж, хуулийн төслийг нэн даруй боловсруулах чиглэл өгөх тухай тогтоолын төслийн УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Л.Цог, УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү, УИХ-ын гишүүн Д.Арвин нар санаачлан боловсруулсан байна хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

Shuud.mn
Сонин хачин