Хууль бусаар их хэмжээний самар бэлтгэжээ
2015-09-10

Их хэмжээний самар хууль бусаар бэлтгэснийг нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын байцаагчид илрүүлжээ.

 

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газрын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжтай шалгалтаар Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ви Си” ХХК-ийн хашаанд “Тэнүүн зоргол” хоршоо “Ойн тухай” хууль зөрчин иргэдээс хууль бусаар бэлтгэсэн 50-60 орчим тонн хуш модны самар худалдан авч нөөцөлсөн байжээ.

 

Тус асуудлыг Улсын мөрдөн байцаах газартай хамтарч үргэлжлүүлэн шалгаж байгаа аж. Хуш модны самрыг тухайн оны 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 10-ны өдрийн хооронд түүж бэлтгэх нь тохиромжтой байдаг аж.


Сэрэмжлүүлэг:


Болц гүйцээгүй түүхий хуш модны самрыг түүж хэрэглэх нь:


1. Бохир ариун цэврийн шаардлага хангаагүй, технологи зөрчиж түүхийгээр түүснээр хүнээс хүнд халдварлах гэдэсний болон шар өвчин гарах, тархах магадлалтай.


2. Намрын хуурайшилтай үед анхаарал болгоомжгүйгээс ой, хээрийн түймэр гаргах.


3. Зохих зөвшөөрөлгүйгээр, хүчээр модыг нь түнших буюу муна хэлбэртэй зүйлээр цохих нь модыг гэмтээх сэргэн ургах чадварыг муудахад хүргэдэг байна.

Shuud.mn
Сонин хачин
Би:
Ядуу ардын хүүхэд ажил хийвэл хууль бус гэдэг тодорхойлолт өгдөг шүү дээ.эрх мэдэлтэй нь хүн дээрэм хийвэл хууль ёсных гэдэг.хууль гэдэг яг юу юм бэ
2019-08-04
Zochin:
Ene. Ih. Hemjeenii. Samar. Yaj. 6070. Tn. Baidag ym. Be !? Shalgaj. Baigaa. ,.?! Bichij. Baigaa. Ali Ali in. Ymar. Ch. bagtsaa. Baihgui. .! Harvaas. Dor. Hayj. 200-300 tn baigaa. Biz dee?! Eshul. Zoriud. Darj. Heleed baigaa. Ym yy ?! Tegvel. Neg in shalgaj. Nuguu ni. Hudal bichij yanaa?! Хариулах
2015-09-10