“Парламент 2015” шатрын тэмцээн болно
Монгол Улсад байнгын ажиллагаатай Парламент байгуулагдсаны 25 жилийн ойн баярыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд Улсын бага хурал болон УИХ-ын үе үеийн гишүүд, түүний Тамгын газрын ажилтнуудын дунд шатрын тэмцээн зохион байгуулагдах гэж байна. Уг тэмцээн Бямба гарагийн 09.00 цагт Төрийн ордонд эхлэх бөгөөд тэмцээн швейцарь системээр 8 өрөг тоглох юм.
Тэмцээнийг гишүүдийн болон ажилтнуудын гэсэн 2 ангиллаар, нээлттэй (эмэгтэй оролцогчийг хамтатгаад) төрлөөр явуулна.
Ангилал тус бүрт эхний 5 байр эзэлсэн оролцогчид Улсын Их Хурлын даргын өргөмжлөл, мөн Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн даргын өргөмжлөлийг тусгай байр эзэлсэн 2 эмэгтэй оролцогчид олгох юм хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ