Гавьяатууд алт, хүрэл медалийн төлөө барилдана
2015-09-11

 

АНУ-ын Лас-Вегас хотын “The Orleans Arena” спортын ордонд чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна.

 

Тэмцээний эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд хүч үзэж буй гавьяат тамирчин С.Батцэцэг мөнгөн медалийн болзол хангаж, монголын эмэгтэй бөхчүүдээс дахин нэг тамирчин "Рио-2016" олимпийн эрхээ гардлаа. Манай бөх алтан медалийн төлөө японы бөх Рисако Кавайтай өрсөлдөнө.

 

Харин эрэгтэйчүүдийн 65 кг-ын жинд барилдсан гавьяат тамирчин Г.Мандахнаран хүрэл медалийн төлөө оросын бөх Сослан Романовтой барилдахаар боллоо.

 

Б.Бэхи

 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
2 Gavyatdaa amjilt husii. Avraga boln shuu Barcecgee ,Medali bidnii karmand bn shuu Mandahnaraan.
2015-09-11
Ш. Сүхбатар:
Монголынхоо нэрийгмандуулж буй 2 дүүдээ амжилт хүсье
2015-09-11