Бруклин найз охинтой болжээ
2015-09-11

 

Хөлбөмбөгийн амьд домог Дэвид Бекхэмийн ууган хүү Бруклин Бекхэм найз охинтой болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ.

 

Бруклин найз охиныхоо хамтаар Парист болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн байна.

 

Хүүгийн найз охиныг Сониа Бен Аммар гэдэг бөгөөд жүжигчин гэнэ. Тэрбээр хэд хэдэн киноны гол болон туслах дүрийг бүтээж, францад алдартай болжээ.

 

Тэд 16 настай бөгөөд хоёр жилийн өмнөөс нэг нэгнээ таних болсон гэнэ. Бекхэм, Викториа нар удаан зөрчилдсөний эцэст хүүгээ найз охинтой болохыг зөвшөөрсөн хэмээн Америкийн “TMZ” сайт саяхан мэдээлсэн юм.

 

Бруклин өмнө нь холливуудын залуу уран бүтээлч Члое Моретзтой болздог байжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин