Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа
2015-09-11

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл Дэлхийн банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсоныг хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Улаанбаатар хот, Дэлхийн банк хамтран Монгол Улсад хэрэгжүүлж байгаа хөтөлбөрүүдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх төслийг хэрэгжүүлэх талаар санал солилцов. Энэхүү төслийн гол зорилго нь нийгмийн хариуцлагаар дамжуулан эмзэг бүлгийн иргэд олон нийтийн шийдвэр гаргах үйл явцад оролцож, чанартай үйлчилгээ авах боломжийг нэмэгдүүлэх юм.  


    
Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “ Бид Та бүхэнтэй хамтран ажиллахдаа таатай байх болно. Төрийн үйлчилгээг иргэд рүү чиглэсэн хүртээмжтэй болгох тал дээр анхаарч ажиллаж байгаа юм. Бид Та бүхэнд бүх талаар дэмжлэг, туслалцаа үзүүлэхэд бэлэн байна” гэлээ. Харин ноён Жэймс Андерсон “Бид Швейцарийн хөгжлийн агентлагтай хамтран сүүлийн жилүүдэд иргэний нийгмийг хүчирхэгжүүлэх нийгмийн хариуцлагын салбарт нилээд хэдэн төслийг хэрэгжүүлж байгаа юм. Уг төслийг Улаанбаатар хоттой  хамтран хэрэгжүүлэх саналыг таатай хүлээн авч байгаад баяртай байна” гэлээ гэж  Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин