Батболдын Номин дэлхийн аваргын мөнгөн медаль зүүлээ
2015-09-12

Чөлөөт бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-ын Лас-Вегас хотноо үргэлжилж байна. Тэмцээний эрэгтэйчүүдийн  61 кг-ын жинд барилдсан Батболдын Номин мөнгөн медаль хүртэж, 22 насандаа дэлхийн аваргын мөнгөн медалийг зүүлээ.

 

Тэрбээр алтан медалийн төлөө барилаанд дэлхийн аварга, Европ тивийн аварга Азербайжаны бөх Гажи Алиевтай барилдан ялагдал хүлээж, мөнгөн медалийн тавцанд зогслоо.

 

Олон улсын хэмжээний мастер, дэлхийн аваргын мөнгөн медальт Б.Номинд багш, дасгалжуулагчид, түүнийг, чөлөөт бөхийг дэмжигчдэд баяр хүргэе.

 

Б.Бэхи

 

 

Shuud.mn
Сонин хачин
ПП:
ЧАДЛАА ШҮҮ МИНИЙ ДҮҮ ОЛИМП Д АВАРГА БОЛООРОЙ ДЭЛХИЙН ШИЛДЭГ БӨХ БОЛООДОЙ
2015-09-12