Ижил хүйстнүүдэд боломж олгохыг хүсчээ
2015-09-13

Их Британийн нэрт дуучин Элтон Жон Украины нэгэн сэтгүүлд ярилцлага өгөх үеэрээ ижил хүйстнүүдийн эрхийн асуудлаар ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй уулзахыг хүссэн тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр “Мэдээж хэрэг Путинтэй хүссэн бүхэн уулзаж чадахгүй. Тэр бол дэлхийн хүн. Путин миний саналыг үл хүндэтгэх эрхтэй. Тэр миний ярьсныг сонсоод шоолох эрхтэй. Гэхдээ Путин өчүүхэн бодлоо өөрчилж, Орост амьдарч, ажиллаж буй ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрч, тэдэнд итгэл хайрлах хэрэгтэй. Оросын хууль ижил хүйстнүүдийн эсрэг байх ёсгүй. Одоо цаг нь ирлээ. Орос ижил хүйстнүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Путин тэдний гэрлэлтийг дэмжих хэрэгтэй” гэж хэлжээ.

 

Путин “Сочи”-гийн өвлийн олимпийн үеэр ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хууль бус хэмээн мэдэгдэж, төр барьж байх хугацаандаа тэдэнд боломж олгосон хуульд гарын үсэг зурахгүй гэдгээ олон улсад мэдэгдсэн. Энэхүү мэдэгдлээс болж Сочи хотноо хүрэлцэн ирээд байсан Их Британи, АНУ, Германы ижил хүйстэн тамирчид олимпт оролцохоос татгалзсан билээ.

 

Дуучин эр Украины Киев хотноо Ерөнхийлөгч Петр Порошенкотой уулзах үеэрээ ижил хүйстнүүдийн эрхийг хамгаалахын уриалжээ. 2013 оны долоодугаар сараас Киевийн удирдлагууд ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрчээ.

 

Элтон Жон 1991 онд өөрийгөө ижил хүйстэн гэдгээ зарлаж, эхнэрээсээ салсан билээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Путиныг уруу татах гэж байна.
2015-09-13
Hahaha:
John yylzah uereee pytin akhiig amtlaad uzeh heregtei tegeed pythnd taalagdval zuvshuurukh bh hahahahaha
2015-09-13
Зочин:
Elton John galzuu um hurhii
2015-09-13