Бен Аффлек асрагчаа халжээ
2015-09-13

Холливуудын нэрт жүжигчин Бен Аффлек, Женнифер Гарнер нар гурван хүүхдийнхээ асрагчийг халж, шинэ асрагчтай болсон тухай “www.dailymail.co.uk” мэдээллээ. Хос өнгөрсөн долоодугаар сард салж буйгаа зарласан ч өнөөдрийг хүртэл хамт амьдарсаар байна. Тэдний муудалцсан шалтгаан нь асрагчаас болсон хэмээн америкийн хэвлэлүүд мэдээлж байгаа юм. Учир нь жүжигчин эр эхнэрээ эзгүйд асрагчтайгаа дотно харьцаатай болсон хэмээн “TMZ” сайт мэдээлсэн билээ. Энэхүү мэдээллийг хос батлаагүй ч Аффлек нэг бус удаа асрагчтайгаа болзож байхдаа гэрэл зурагчдын дуранд өртсөн.

 

Аффлек ямар шалтгаанаар асрагчаа халсан нь тодорхойгүй байгаа ч асрагч Кристина Узунян өчигдөр твиттертээ “Би халагдчихлаа. Уг нь надад Аффлекийн хүүхдүүд их таалагддаг байсан юм” гэж жиргэжээ. Тэрбээр өнгөрсөн оны хоёрдугаар сараас Аффлекийн гэрт хүүхэд асрагчаар ажиллах болжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин